Байгаль нуурын аяллыг хязгаарлах нь эдийн засгийн сөрөг үр дагавартай

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Байгаль нуурын аяллыг хязгаарлах нь эдийн засгийн сөрөг үр дагавартай

Байгаль нуурын аяллыг хязгаарлах нь эдийн засгийн сөрөг үр дагавартай

Дараагийн шатны тодорхой төлөвлөгөөгүйгээр Байгаль нуур руу зорчих аялагчдыг хязгаарлах нь бүс нутгийн нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавартай байж болохыг Төрийн Думын гишүүн Михаил Щапов анхааруулж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Байгаль, экологийг  хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч Сергей Иванов Байгаль нуур орчмын экологийг хамгаалахын тулд  аялагчдыг хязгаарлах хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийсний хариуд тэрбээр ийнхүү анхааруулсан байна.

Байгаль нуур руу аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хог хаягдлыг нь  шийдэж чадахгүй байгаа юм.

Михаил Щапов нь Эрхүү мужийг Төрийн Думад төлөөлдгийн хувьд аяллыг механикаар хорьж, хязгаарлах нь энэ бүс нутгийн иргэдийн амьжиргаа, ажлын байрны асуудлыг хүндрүүлнэ хэмээн үзэж байгаагаа хэллээ.

“Энд бараг 100 мянга орчим хүний амьжиргааны асуудал хөндөгдөнө. Зөвхөн турбаз ажиллуулдаг өрхөөс гадна энэ бүс нутагт хэдэн зуун жил амьдарч ирсэн уугуул иргэд амьжиргааны орлогогүй болох магадлалтай” хэмээн хэллээ.

Ийм бүтэлгүй туршлага өмнө байсныг Михаил Шапов онцоллоо. Өмнө нь Холбооны Засгийн газрын зүгээс омоль загасыг агнахыг хориглосноор 5000 гаруй өрх амьжиргааны орлогогүй болж байсан аж. Бас Байгаль нуурын эрэг хавьд ажиллаж байсан цаас боловсруулах үйлдвэрийг хаахад ч мөн ижил нөхцөл байдал үүсч байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж