Мансууруулах бодист донтсон гэсэн оноштой 250 мянган хүн өнгөрсөн 2018 онд эрүүл мэндийн байгууллагад хандсан нь 2017 онтой харьцуулахад найман хувиар буурсан үзүүлэлт хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг Мансууруулах бодисын зүй бус хэрэглээтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр энэ өдрийг 1987 оноос хойш тэмдэглэж байгаа юм.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр мансууруулах бодистой холбоотой оношоор ихэвчлэн 20-30 насны хүмүүс эмчид ханддаг байна. Тэдний дийлэнх буюу 83 хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн нь эмэгтэйчүүд ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ