Хөдөлгөөний саажилттай иргэдэд хөлбөмбөгийг таниулна

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөний саажилттай иргэдэд хөлбөмбөгийг таниулна

Хөдөлгөөний саажилттай иргэдэд хөлбөмбөгийг таниулна

Хөдөлгөөний саажилттай хөлбөмбөгийн тамирчдыг бэлтгэх дасгалжуулагчдад зориулсан сургалт Монголын хөлбөмбөгийн холбооны байранд эхэллээ. Энэхүү сургалт нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас хоёр, Улаанбаатар хотоос найман хүн оролцож байна. Уг сургалтыг зааж буй гадаад багшийг Монголын паралимпийн хорооны урилгаар авчирчээ.

Сургалтад хамрагдаж байгаа дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд тусгай хэрэгцээт боловсролын биеийн тамирын багш нар болон хөдөлгөөн засалчид багтаж байгаа юм. Энэ сургалт нь Монгол Улсад хөдөлгөөний саажилттай иргэдийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх эхний алхам болж байгааг сургагч багш нар дурдаад, сургалтыг үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сургалтын эхний өдөр буюу өнөөдөр хөдөлгөөний саажилт гэж юу болох, дэлхий даяар хөдөлгөөний саажилттай хөлбөмбөгийн тамирчдад хэрхэн анхаардаг, тэднийг яаж ангилдаг зэрэг онолын мэдлэг олголоо. Харин сургалтын дараагийн өдрүүд практик хичээлээр үргэлжлэх юм. Хөдөлгөөний саажилт гэдэг оюун санааны хувьд эрүүл ч тархины булчингийн удирдаж буй биеийн аль нэг хэсэг саатах үйл явц юм. Хөдөлгөөний саажилттай хүүхдүүдийг спортоор хичээллүүлснээр ажиллагаагүй болсон булчин эмчлэгдэх, цаашлаад эрүүлжих боломжтой юм.

Э.АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж