Их сургуулиудад лалын алчуур зүүхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Их сургуулиудад лалын алчуур зүүхийг хориглов

Сирийн Боловсролын яам хувийн болон улсын их сургуулиудад никаб гэх лалын алчуур зүүхийг хориглосон шийдвэр гаргалаа. Засгийн газрын мэдээгээр зөвхөн нүд гарган өмсөх мусульманы никаб гэх малгай алчуурыг хориглож байгаа ажээ. Нүүрээ хаадаггүй зүүх бусад алчуурт тэр хориг хамрахгүй.
Никаб зүүсэн бүсгүйчүүдийг их сургуульд авахгүй байхыг уг шийдвэрт заасан бөгөөд өмнө нь никаб зүүж байсан бага сургуулийн багш эмэгтэйчүүдийг өөр ажилд шилжүүлжээ. Никаб Сирид нэг их дэлгэрээгүй байсан алчуур юм. Харин сүүлийн үед моодонд орсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж