Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон улсын байгууллагууд хувь нэмрээ оруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон улсын байгууллагууд хувь нэмрээ оруулж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон улсын байгууллагууд хувь нэмрээ оруулж байна

Пипл ин Нийд Олон улсын ТББ нь Мерси Кор Монгол байгууллагатай хамтран Гамшгийг даван туулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь төслийн хаалтын хурлыг ХААИС-дээр 6-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Европын холбооны Иргэний Хамгаалалт болон Хүмүүнлэгийн Тусламжийн байгууллага (ECHO), Чехийн Хөгжлийн Агентлаг болон ПИН-ийн Найзуудын клубын санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус төслийн гол зорилго нь малчдын ган, зуд болон бусад цаг уурын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгийг даван туулах чадавхийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Гар утасны мессэж үйлчилгээг ашиглан цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэх системээс гадна Пипл ин Нийд, Мерси Кор байгууллагууд нь энэхүү төслийн хүрээнд нийт 38 сумын 200 багт байгалийн гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээний хүртээмжийг сайжруулахдаа Мерси Корын боловсруулсан цаг агаар, бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг мессэж үйлчилгээг ашиглан түгээх платформыг өргөтгөн ашигласан бөгөөд тус платформыг одоо Онцгой Байдлын Ерөнхий Газар эзэмшин, удирдан ажиллуулж байгаа билээ. “Энэхүү ажлын хүрээнд 4 аймгийн 38 сумын малчид цаг агаар, зуншлага, цас, ган, зуд, зудын эрсдэл болон бэлчээрийн ургац, даацын мэдээллийг хүлээн авч ажлаа төлөвлөж, аливаа байгалийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах боломжтой болсон” гэж Пипл ин Нийд байгууллагын суурин төлөөлөгч Марк Тассэ хэлэв.

Орон нутгийн засаг захиргааны ажилтнуудад “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандартууд” сургалтыг аймаг, сумын түвшинд тус тус зохион байгуулж 698 холбогдох албаны хүмүүсийг хамруулан чадавхийг сайжруулав. “Зудын бэлтгэл хангах, даван туулах арга хэмжээ” сургалтаар гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах, мал болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар түүнчлэн бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлийн мэдээллийг 4 аймгийн 38 сумын нийт 3892 малчдыг хамруулан чадавхижуулжээ.

Гамшгийн менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлж буй 4 аймгийн 38 сумын түвшинд түгээмэл тохиолддог 4 төрлийн (ган, зуд, үер, ой хээрийн түймэр) гамшгийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж аймгийн Онцгой байдлын газраар батлуулан ашиглаж байна. “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандартууд нь өрх болон орон нутгийн хэмжээд зудын эрсдэлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна” гэж Мерси Кор Монгол олон улсын байгууллагын Суурин Төлөөлөгч Венди Гайэт хэлэв.

Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд ган зудтай тэмцэх уламжлалт болон шинэ технологийн механизмыг хэрэгжүүлэхэд “Малчдад тулгарч буй бэрхшээл, саадыг тодорхойлох” Зудын эрсдлийн эмзэг байдлын олон үзүүлэлтэт индекс”, “Малчин өрхийн эдийн засгийн тооцоо” зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. “Энэхүү төлөвлөгөөг сум, аймгийн түвшинд шинэчлэн сайжруулж ашиглаж байгаа нь цаашид учирч болох байгалийн гамшигт үзэгдээс урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай арга хэмжээ авахад маш чухал үр дүнтэй ажил болсон юм” гэж Пипл ин Нийд байгууллагын суурин төлөөлөгч Марк Тассэ дурдаж байлаа.

Чех улсад төвтэй Пипл ин Нийд (ПИН) ТББ нь 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхижуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхийг нэмэгдүүлэх, дээд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Мерси Кор нь дэлхий ертөнцийг сайжруулан өөрчлөх боломжтой гэдэгт итгэдэг олон улсын тэргүүний байгууллага юм. Бид 40 гаруй улс оронд зоригтой шийдлүүдийг хэрэгжүүлснээр хүмүүст бэрхшээлийг даван туулах, хөгжихөд нь тусалдаг. 1999 оноос хойш Мерси Кор Монгол нь эдийн засгийн хөгжлийг дэмжих, иргэний нийгмийг бэхжүүлэх, сайн засаглалыг дэмжих, ард иргэдийг байгалийн гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжсээр ирсэн.

Европын холбоо ба түүний гишүүн орнууд нь олон улсын хүмүүнлэгийн тусламжийн тэргүүлэгч донор юм. Европын Холбооны Иргэний хамгаалал, хүмүүнлэгийн тусламжийн газраар (ECHO) дамжуулан Европын холбоо жил бүр хямрал мөргөлдөөн, гамшгийн хохирогч болсон 120 сая хүнд тусламж үзүүлдэг. ECHO Брюссель дэх төв салбар ба бусад салбарын сүлжээгээрээ хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа хамгийн эмзэг бүлгийнхнийг дамжуулан арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйс, улс төрийн холбоо хамаарлыг үл харгалзан тусламжийн гараа сунгадаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж