“Галдан бошигт” хааны тухай шинэ ном “мэндэллээ” | News.MN

“Галдан бошигт” хааны тухай шинэ ном “мэндэллээ”

ШИНЭ НОМ

“Галдан бошигт” хааны тухай шинэ ном “мэндэллээ”

Монгол Улсын их сургуулийн номын санд өнөөдөр /2019.06.26/ Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн, хуульч, сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” номын нээлтийн ёслол боллоо.

Номын нээлтэд академич Д.Цэрэнсодном, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн  профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт хөгжийн зохиолч Б.Мөнхболд, Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төвийн тэргүүн Д.Батболд, Ламын гэгээний наймдугаар дүр Лувсанданзанжамцан,  Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, судлаач, доктор Д.Баяндалай, Монгол Улсын гавьяат багш Л.Норолхоосүрэн, Х.Пүрэвдагва нарын олны танил, нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.

Мөн Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, тус сургуулийн Түүхийн танхим, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсэний 375 жилийн ойд зориулж, “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн Номын санд зохион байгуулсан байв.

Уг эрдэм шинжилгээний хурлаар Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөр үлдээсэн суут хүмүүн Ойрадын Галдан бошигт хааны түүхийн талаар “Галдан бошигтын амьдрал, үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар, Японы “Нийгита” их сургуулийн докторант Л.Ишцэрэн, “Галдан бошигтын үеийн Халхын сартуул хошуу” сэдвээр Ховд их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Г.Пүрэвдорж, “Галдан хааны үйл хэрэгтэй холбоотой түүхэн ямар баримт Алтан зуугийн номонд байна вэ” гэх мэт сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-26 103.57.93.178

галдан бошигт гэж их л гай тарьсан хүн гэж ойлгодогшд үгүй юмуу гавъяатай хүн үү цөөхөн монголчуудаа хагалан бутаргаж цус урсгаж алж хядаад өөрөө орхон голд цэрэгтэйгээ үйж үхсэн гэж уншсан

Avatar

karma 2019-06-26 182.160.34.122

ikh l muu hun gej sonsson nuglee naminchilj bgaa yum bhda

Avatar

Зочин 2019-06-26 202.179.27.166

хүнээр өгч бичүүллээ гэж

Avatar

Галдангийн хойчис 2019-06-26 66.181.191.191

Сайхан бүтээл болсон байх гэж итгэнэм. Уншиж үзэхсэн гэж өөрийн эрхгүй яарах сэтгэл төрж байна. Яагаад гэвэл сор Монголын хойчис ойрдын Их хаан Галдангийн талаар яригдах бүрт борхон зүрх минь болиглож огшдог шүү. Мөн баатарлаг, эх оронч үзэл савнаасаа халих мэт хөөсөрч, мөн дэргэдэх анд, садандаа хууртагдан худал хуурмагт итгэж ядах зовлон шаналал мэдрэгддэг.

Avatar

Зочин 2019-06-26 202.179.31.67

Ацаа үхсэний чинь галдан өнгөрснөө биш ирээдүйгээ хар нэг бол тэр уугуул шинжаана руугаа тонил

Avatar

Зочин 2019-06-26 202.21.127.170

Шавь нь багшаасаа урвачихлаа гэж үү. Ламын гэгээн чинь Өндөр гэгээний шавь бишсэн билүү.

Avatar

Зочин 2019-06-26 64.119.18.19

Энэ муу гаалиас баяжсан хулгайч яалаа шоронд орох болсон чинь Баатарыгаа матаад өөрөө мултарсан гэмт хэрэгтэн шүү дээ !

Avatar

Зочин 2019-06-26 37.194.12.189

galdan boshigt mongoliig manjid dagaar oruulahad asar ih uureg guitsetgesen mon buriad altaig oros belgelsen urvagch tovdiin buunii nohoi

Avatar

Зочин 2019-06-26 202.126.89.165

Адьшаа сахил хүртсэн юмуу

Avatar

baba 2019-06-26 202.21.127.170

Ламын гэгээн Галдан хоёр хэзээ найрсаг болчихсон хэрэг вэ, хачирхалтай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж