“Legend” шоу монгол уламжлалыг дэлхийд түгээнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

“Legend” шоу монгол уламжлалыг дэлхийд түгээнэ

“Legend” шоу монгол уламжлалыг дэлхийд түгээнэ

Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмент брэнд бий болгох зорилгоор LEGEND SHOW төсөл хэрэгжиж байна.

2018 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа “LEGEND” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим, модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмент шоу хэлбэрийн тайзны бүтээл юм.

“Legend entertainment” шоу долдугаар сарын 7-ноос 12-ны өдрүүдэд “Corporate Hotel& Convention Centre”-ийн концертын их танхимд болно. Уг тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Соёлын элч Н.Наранбаатар ажиллаж байгаагаас гадна хөгжмийн продюсер удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал нар ажиллаж буй юм. Шоуны ерөнхий зураачаар Т.Ганхуяг ажиллаж, хувцас дизайныг “Art couture” урлаж, бүжгийг Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар дэглэж байна.

Legend entertainment” шоунд Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид, хөөмийч Х.Мэндбаяр, “Номадик балет” продакшин, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид болон “Enkhe boys” циркийн нугараач, акробатчид, тайз, гэрэл, графикийн гээд 120 гаруй уран бүтээлчид оролцох юм.

Монгол туургатны соёлын олон төрөл, үндэсний үнэт зүйл хийгээд монгол хүний эрхэмлэх зүйлсийг түгээх, соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлан таниулж монголчуудын үнэ цэнийг өсгөх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой “Legend entertainment” шоуны хэвлэлийн хурлыг маргааш /2019.06.27/ 11:00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд хийхээр болсон байна.

“Legend entertainment” шоуны албан ёсны вэб сайт http://legends.show/ болон legendshowmongolia фэйсбүүк хуудсаас мэдээлэл аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж