Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрийг дэлгэнэ

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрийг дэлгэнэ

"Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэр” хэмээх үзэсгэлэн энэ сарын 27-нд Монголын үндэсний музейд нээлтээ хийх гэж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөрмонголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй энэ үзэсгэлэн юм.

Хятан улс нь X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн билээ. Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил оршин тогтносон. Хятан нарын уугуул нутаг тул тэдний үлдээсэн хот суурины туурь, булш бунхны арвин дурсгалууд хадгалагдаж байна.

Уг үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй ховор нандин үзмэрүүдийг анх удаа нэг дор цогцоор нь дэлгэн үзүүлж буйгаараа онцлог ажээ.

Ирэх есдүгээр сарыг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй сонирхуулах уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Өвөр Монголын музейн захирал доктор, проф Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шин нар лекц унших юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж