Америкийн реалити шоуны од Ким Кардашяны дотуур хувцасны шинэ танилцуулга япончуудын бухимдлыг төрүүлжээ. Эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгох зорилготой “Кимоно” гэх брэндийг өчигдөр танилцуулсан ч эсэргүүцэлтэй тулгараад байна.
Япончуудын уламжлалт хувцас болсон кимоно нь шоуны од Ким Кардашяны бүтээгдэхүүнтэй ямар ч холбоогүй гэж үзэж, #KimOhNo гэсэн хаштагийн дор эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Ким Кардашян 2018 онд "Кимоно" /Kimono/ барааны тэмдэгтийг бүртгүүлжээ. Түүнээс гадна "Kimono Body", "Kimono Intimates", "Kimono World" зэрэг нэрнүүдийг бүртгүүлж, эзэмших болжээ.
Эх сурвалж: https://nextshark.com/kim-kardashian
Холбоотой мэдээ