93 настай эмэгтэй цагдаад баривчлагдаж үзэх хүслээ биелүүлжээ | News.MN

93 настай эмэгтэй цагдаад баривчлагдаж үзэх хүслээ биелүүлжээ

93 настай эмэгтэй цагдаад баривчлагдаж үзэх хүслээ биелүүлжээ

93 настай эмэгтэй цагдаад баривчлагдаж үзэх хүслээ биелүүлжээ

Хүн хөгшрөхөөрөө эргээд хүүхэд шиг болдог гэдэг. Их Британийн Манчестер хотын иргэн, 93 настай Жоси Бөдс эмээ өөрийн “хүслийн жагсаалт”-д багтсан цагдаад баривчлагдаж үзэх хүслээ биелүүлсэн байна.

Тус хотын цагдаагийн газарт хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэй ирж, өндөр настай эмээгийнх нь сахилгагүй хүслийг биелүүлж өгөхийг хүсчээ. Цагдаагийн ажилтнууд түүний хүсэлтийг хүлээн авч, Жоси эмээг баривчлан, түр саатуулсныхаа дараа сулласан байна.

Энэ олон жил амьдрахдаа ганц ч удаа хууль зөрчиж байгаагүй Жоси эмээ ийнхүү амьдралынхаа сүүлийн хугацаанд өөрийн өвөрмөц хүслүүдээ нэг нэгээр нь биелүүлж байгаа аж. Манчестер хотын цагдаагийн газрын ажилтнууд ч мөн настай хүний хүслийг биелүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард мөн 104 настай нэгэн эмээ баривчлагдаж үзэх хүслээ биелүүлж байсан аж.

Эх сурвалж: FOX3

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-26 94.197.121.29

Хүсмээр юм ч бишдээ эмээ минь.

Avatar

Зочин 2019-06-26 2.136.17.240

Манай тэнэгүүд дуурайхвий

Avatar

> 2019-06-26 49.0.212.241

Тэнэг дээрээ зөнөг залгана гэдэг чинь энэ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж