Ушу сандагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Дархан хотын спортын ордонд болж, дүнгээ гаргалаа. Уг тэмцээнд Монголын муайтайн холбооны “Мишээл” клубын тамирчид оролцож, багаараа гуравдугаар байр эзэлжээ.
С.Мөнгөнгэрэл, Т.Өсөхбаяр, Б.Батхүлэг нар жиндээ түрүүлсэн бол А.Мөнх-Эрдэнэ, А.Эрхэмбаяр, О.Маргад-Эрдэнэ нар мөнгө, Д.Бүрэнчимэг, Б.Үнэнгэрэл нар хүрэл медалийн эзэн болсон талаар Монголын муайтайн холбооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ