Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгээр Мелания Трампын туслах томилогдов | News.MN

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгээр Мелания Трампын туслах томилогдов

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгээр Мелания Трампын туслах томилогдов

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгээр Мелания Трампын туслах томилогдов

АНУ-ын тэргүүн хатагтайн туслах Стефани Гришэм Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсийн оронд томилогджээ. Тэрбээр Дональд Трампын Засаг захиргааны гурав дахь хэвлэлийн нарийн бичгийн дарга болж буй аж.

Америкийн тэргүүн хатагтай твиттер хуудастаа “Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга болон Олон нийттэй харилцах албаны дарга, төлөөлөгчөөр Гришэмийг томиллоо. Би түүнээс илүү манай улс орон, засаг захиргааны төлөө үйлчилж чадах хүнийг нэрлэж чадахгүй” хэмээн жиргэжээ.

Гришэмийн шинэ ажлын анхны аялал Трамптай хамт Япон, Өмнөд Солонгост айлчлах юм. Энэ долоо хоногт айлчлал төлөвлөгдсөн билээ.

Трамп мягмар гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа Гришэмийг 2015 оноос хойш өөрийн гэр бүлийн хүрээнд хамт байсан гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Олон хүн энэ албанд ажиллахыг хүсдэг. Стефаниг санал болгосон маш олон хүн бий. Тэр эхнээсээ энд ажилласан учраас бүгдийг мэднэ. Хүмүүстэй ч сайн харилцаатай байдаг” хэмээн ярьсан байна.

Стефани Гришэм нь Трампын сонгуулийн кампанит ажлын багийн хамгийн сүүлийн гишүүдийн нэг бөгөөд өнөөдрийг хүртэл Цагаан ордонд ажиллаж буй аж.

Өмнө нь Стефани Гришэм Бүгд Найрамдах намын нарийн бичгийн дарга, харилцаа холбооны менежер, мөн Митт Ромнигийн 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож байжээ. 2016 онд Аризонад Трампын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулахад тусалж байсан аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2019-06-26 66.181.161.96

ДЭЭР ҮЕД БИЛЛ МОНИКАТАЙ ЮУ ЯАГААД ХИЛЛАРИДАА БАРИГДААД ХАЙРУУЛЫН ТАВГААР ТОЛГОЙДОО АДИС АВЧ БИЛЭЭ. ХАРИН ОДОО МЕЛАНИЯ ТРАМПЫГ ЯАХ БОЛАА? БОНДГОР ХӨӨРХӨН ЖААЛТАЙ ХАЙРЫН ЗАХИА ШИДЭЛЦЭЭД УУЛЗАЛДААД БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ?

Avatar

РАВДАН 2019-06-26 66.181.161.96

МИЙГААГИЙН ЗӨВ ШД. ЭРГҮҮ ТРАМП ЭРЭГТЭЙ ХҮН СОНИРХООД ХАЙРЫН ЗАХИА ИЛГЭЭГЭЭД ХАМАГ ДЭЛХИЙД ГАЙХУУЛААД БАЙХААР ЧИНЬ ЭМ ХҮН Л БОЛСОН ХОЙНО ИТГЭЛТ ХҮНЭЭ ТОМИЛЖ ХАМАГ УЧРЫГ НЯГТЛАХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ БИЗ ДЭЭ НӨХДӨӨӨ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж