"И-Март"-ын 83.4 тонн чанаргүй барааг устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

"И-Март"-ын 83.4 тонн чанаргүй барааг устгалд оруулжээ

"И-Март"-ын 83.4 тонн чанаргүй барааг устгалд оруулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төв дэх шаардлага хангахгүй болсон 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Тус худалдааны төвийн нэг давхарт энэ сарын 8-нд гал гарч, чанаргүй болсон барааг ийнхүү устгалд оруулсан аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 28 улсын байцаагч хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явуулахад хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй барааг устгасан гэдгийг мэдээлэв.

Мөн ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч, НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд хамруулсны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдэх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж