Тэмцэгчид шагналаа авч дуусав

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Тэмцэгчид шагналаа авч дуусав

Тэмцэгчид шагналаа авч дуусав

М.Энхболдыг огцруулахаар хөхөө өвлийн хүйтэнд жагсаж тэмцсэн ордны таван тэмцэгч шагналаа авч дуусч байгаа бололтой. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдсон бол Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар байнгын хорооны даргаар "шагнуулсан". Харин Л.Болд "Богд" банкиндаа дэмжлэг авсан гэх мэдээлэл, баримттайгаа цацагдсан.

Ж.Батзандан ч ахдаа албан тушаал авч өгөхөөр тохиролцсон гэх яриа улс төрийн хүрээнээс сонсогдож байна. Ж.Батзандангийн ах ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж Төрийн нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс хойш ажилгүй яваа нэгэн. Харин түүнийг  сайхан ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар дэвшсэн Б.Ганбатын оронд томилох тухай яриа хөөрөө хийгдсэн гэх хардлага ч байгаа юм.

Саяхан тэмцэгч тавын хамтдаа нэг өрөөнд "наргиж" суугаа зураг дэлгэгдэж, сошиалаар нэг цацагдсан билээ. Хэрэв зээ, Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ ТӨБЗГ-ын дарга болбол ордны тэмцэгчид дор бүрдээ бялуутай үлдэж буй юм.

Б.БАТ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж