УИХ-ын гишүүд 28 мянган иргэнтэй уулзаад байна | News.MN

УИХ-ын гишүүд 28 мянган иргэнтэй уулзаад байна

УИХ-ын гишүүд 28 мянган иргэнтэй уулзаад байна

УИХ-ын гишүүд 28 мянган иргэнтэй уулзаад байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулах ажил үргэлжилж байна.

Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж буй юм.

Зургадугаар сарын 26-ны өдрийн байдлаар, 54 гишүүн 212 сум, баг, хороонд 28085 иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Гишүүд Пүрэв гариг хүртэл тойрогтоо ажиллах бөгөөд Баасан гаригт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УУЛЗАЛТЫН ТУХАЙД 2019-06-26 59.153.114.99

ХУД-т ноднин ашиглалтанд орсон 2 байрны 150 гаруй айлын 400-500 гаруй иргэдтэй аль ч шатны төлөөлөгчид ирж уулзаж бсангүй. За тэгээд сонгууль дөхөхөөр "намайг сонгоорой, би ингэнэ, тэгнэ" гээд гүйлдэх л байх даа. Хурал цуглаан уулзалт нь хаанаас хэн нь зохион байгуулдаг юм бэ? Иргэддээ хүрдэггүй, сонгууль болохоор санал өгөх нь албадлага болчихдог. Тэгээд уулзаагүй, мэдэхгүй хүний төлөө өгөлтэй биш, цагаан хуудсаа л өгнө дөө.

Avatar

БАТ инженер 2019-06-26 119.40.103.3

Ард түмний санал асуулгыг ингэж хийдэг юм уу. коммунистууд аа

Avatar

иргзн 2019-06-26 202.179.24.129

наад 28н мянган Иргэн чинь МУ-ын бусад олонхи Иргэдийнхээ Эрх ашгийн өмнөөс Санал бодлоо хэлээд МАН-ынхан Та нар тэгээд хүлээгээд авчихаж байгаа юмуу Инээдтэй юм болох нь шив дээ 28000 дээр МАН-ын 65-ыг нэмээд л ҮХ-д Өөрчлөлт оруулах болчихож байгаа юм биз дээ Цаана нь үлдсэн Ихэнхи Иргэдийнхээ Санаа бодлыг Хөсөр хаяжчихаж болох уу МАН-ынхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж