Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулах ажил үргэлжилж байна.
Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж буй юм.
Зургадугаар сарын 26-ны өдрийн байдлаар, 54 гишүүн 212 сум, баг, хороонд 28085 иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Гишүүд Пүрэв гариг хүртэл тойрогтоо ажиллах бөгөөд Баасан гаригт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана.