Нийслэлийн Онцгой комиссын даргаас Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт өгсөн үүргийн дагуу хөрсний ус ихээр гардаг нийтийн зориулалттай орон сууцны байрнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг хувийн орон сууц нийтийн аж ахуйн 2 холбоо, сууц өмчлөгчдийн холбоодтой хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж “Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, үер усны гамшгийн үед авч хэрэгжүүлэх” арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 24-ны өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин орж ирсэн шалтгааныг тодруулах ажлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Я.Дүйнхэржав, С.Нямдорж зэрэг эрдэмтэн судлаачдаар учир шалтгааныг тодорхойлсон судалгааны ажлын дүгнэлтийг танилцуулж, “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт” гарын авлага зөвлөмжийг үнэ төлбөргүй тараалаа.
Хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн хариуцсан албан хаагчид болон 6 орон сууцны контор, 12 СӨХ-ийн төлөөлөл нийт 28 хүн оролцов.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Зочин 2019-06-26 202.9.42.186
Бороо ихтэй жилүүдэд хөрсний ус гэдэг юм чихнээс хонх уяад салахаа байлаа. Туул гол, Дунд голын эрэг дагуу баригдсан энэ олон байрны гараашууд байнга усаар дүүрээстэй, тэрийг нь байнга соруулаастай. энэ бүхний дунд худалдаж авсан иргэд л хохирч байна. байрны насжилт, сууринд муу нөлөөтэй л байх даа. нэгэнт улсын комисс хүлээгээд авчихсан байрыг иргэд худалдаж авсан байгаа. ийм байруудыг яагаад мхег улсын комисс нтр нь яагаад хүлээж аваад байдаг юм бэээ анхнаасаа
ХУД 15-Р ХОРОО 2019-06-26 202.9.42.217
байрны доод гараж нилэнхүйдээ усанд автагдлаа энэ хавиар ус зайлуулах шугам хоолой хийгээгүй юм байна шдээ ГАНДИЙН ГУДАМЖ ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ГЭЭД
зочин 2019-06-26 49.0.218.179
суурь тогтворгүй, бетоны чанар муу барилгууддад сууж байгаа хүмүүс амь эд хөрөнгөө хамгаалья гэвэл гарах л зөв зам, уул нь Монгол шиг 3,5м гүн хөлддөг газрын тусгай чанарын бетон суурьтай, уснаас хамгаалсан нэмэлттэй цутгах техникийн заалттай юм. гэтэл бетон нь ямар билээ, хэдэн жилийн дараа бетон суурь гэмтэнэ тэгээд …
zochin 2019-06-26 202.170.68.38
barilga barihiin tuld gunii usiig shavhaj baina sh dee. uhsan nuh ni nuur shig ustai baina. hairan gunii us.
иргзн 2019-06-26 202.179.24.129
энэ Усанд автаад байгаа Барилгууд чинь анхнаасаа л Газрын зөвшөөрөлөөсөө авахуулаад бүх зүйл нь Хуудуутай тэгээд ч Барилга орон сууц барихааргүй орчинд Байгаль орчин сүйтгэж байгаад барьчихсан юм чинь дээ өнөөдөр Усанд автаж байна маргааш Нурах даа тулах вий дээ
Зочин 2019-06-26 174.203.8.190
Naadmiin talbai tuul goliin ergeer gazar ugch oron suuts barij bur heterhii undur 25 dawhar barij ard tumniig auyl ersdeld oruulaad bdag ni buruu bn. Ter chigeeree namag tsewdegtei gazar bsan. Neg ugluu baishunguud iish tiish yajiigaad undur dawhruud deer deerees daran unawal yah we? Iim auyl bj boloh uu? Doosh 2.5 metrt uhsan 25 dawhar bair agaart namag deer denjigenej salhind naigadag naidwargui um bish biz dee. Namhan 12 dawhraas deesh gargahgui barij boldoggui um uu. Namag tsewdeg usan deer
санаа 2019-06-26 112.72.8.90
Уснаас чөлөөлөгдөх эсэхэд ямар хариу дүгнэлтийг гаргасан юм болоо. Сурвалжилвал их сайн байна. Лүгнэлт гарсан хуралдсан иргэдэд ямар ч мэдээлэлгүй.
зочин 2019-06-26 202.179.26.21
Хөрсний ус зоорийн давхарт орж ирхээс хамгаалах арга хэмжээг зураг төсөл, угсралтын ажлын үед хийгээгүй л байхгүй юу.