Олимпийн хөтөлбөрт брейк бүжиг багтлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Олимпийн хөтөлбөрт брейк бүжиг багтлаа

Олимпийн хөтөлбөрт брейк бүжиг багтлаа

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны цахим хуудаст мэдээлснээр, 2024 онд Парист болох Зуны олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжгээс гадна серфинг, скейтборл, ханан хаданд авирах төрлийг оруулсан байна. Гэвч дээрх нь шийдвэр нь түр бөгөөд эцсийн шийдвэр 2020 онд гарах аж.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Албан ёсны шийдвэр 2020 онд гарна. Олимпын хөтөлбөрт багтсан спортын төрлүүд маш олон янз болж байна. Энэ нь бидэнд хөгжөөн дэмжигчдийн шинэ төлөөлөгчдийг олимпизмын хөдөлгөөнд татан оролцуулах боломж нээж байгаа юм” хэмээн мэдэгджээ.

Брейк бүжиг нь өнгөрсөн жил Аргентинд болсон өсвөрийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд хөгжөөн дэмжигчдийн тоо, оролцогчдын ур чадварын түвшин, зохион байгуулалтын чанараар маш сайн гэж ОУОХ үнэлжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: IOC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж