Нийслэл хот болон Баянхонгор, Дархан, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Увс, Хөвсгөл, Архангай зэрэг 14 аймаг орон нутагт такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилчид, хувиараа такси үйлчилгээ эрхлэгч иргэдийг хамруулсан “Такси үйлчилгээний өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хэмжлийн нэгдмэл байдалд тавигдах шаардлага, олон улсын туршлага” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээний 10, дуудлагын такси үйлчилгээний 4 ААН тус газартай гэрээтэй ажилладаг бөгөөд тухайн ААН-үүдийн болон “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлуудад хариулт авах, туршлага судлах, зөвлөн туслах, гарц шийдлийг тодорхойлох чиглэлээр санал солилцсон байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь техник технологийн дэвшлийг ашиглан орон зай харгалзахгүйгээр цаг хугацаа болон зардал хэмнэж, олон хүнийг хамруулснаараа онцлогтой болов гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ