Өмнөд Америкт 175 хүн осголоо

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Өмнөд Америкт 175 хүн осголоо

Өмнөд Америкийн энэ жилийн өвөл их хүйтэн болж байгаа учраас наад зах нь 175 хүн хүйтнээс амиа алдаад байна гэж DPA агентлаг мэдээллээ.
Хамгийн их хүйтэн Перугийн уулын бүсэд ирж байгаа бөгөөд тэнд хасах 23 хэм хүртэл хүйтэрчээ. Энэ улсад осгох, хатгаа авах зэргээр 112 хүн нас барсан гэнэ.
Аргентинд 16 хүн осгож үхсэн ба өөр 11 хүн угаартжээ. Боливид хүйтнээс 18, Бразилид ес, Парагвайд тав, Чилид, Урагвайд тус бүр хоёр хүн амиа алдсан байна.
Боливи ба Перу-д сургуулиудыг долоо хоногийн сүүлч хүртэл хаажээ. Том хотуудад гэр оронгүй хүмүүсийн хонох газруудыг байгуулж байна. Ядуу хүмүүс дулаан ирдэггүй байранд амьдардаг учир тэдэнд ихээхэн хүндрэлтэй болов.
Хүмүүсээс гадна тэжээл авдаггүй гэрийн тэжээмэл амьтад хүйтэнд нэрвэгдэж байна. Парагвай, Бразилийн эрх баригчдын мэдээгээр зарим газар олон мянган мал осгож үхжээ.
Эрчим хүч үйлдвэрлэгч нар боломжынхоо дээд цэгээр ажиллаж байна. Аргентины зарим мужид байгалийн хийн дутагдал гарч эхэлжээ.
Өмнөд Америкийн 2010 оны өвөл сүүлийн 10 жилийн дотор хамгийн хүйтэн болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж