"Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд" ТББ нь 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулах жагсаал цуглаан хийлээ. Өнгөрсөн хугацаанд Д.Сарангэрэл сайд нэг ч удаа Эрүүл мэндийн яамандаа ирээгүй. Мөн нэг ч удаа бидэнтэй уулзаагүй.
Мэргэжлийн бус сайдаас болж Үндсэн хуулиар олгогдсон эрүүл амьдрах эрхээ монголчууд эдэлж чадахгүй байна. Өнөөдөр монголчууд тэмбүү өвчнийг зөвхөн бэлгийн замаар халдварладаг гэсэн ойлголттой байна. Олон улсад хэдийн тэмбүү өвчин ахуйн замаар халдварладаг гэдгийг мэддэг учраас өнөөдөр Монголд жуулчлахаас татгалзах боллоо. Эрүүл мэндийн сайд худал попорч, шоу хийхээс хэтрэхгүй байна шүү дээ.
Мөн сүрьеэгийн тархалтыг тэмбүүгээр дарж хэвлэлийн хурал хийж байхдаа сүрьеэ эдгэрдэг гэж хэлсэн. Сүрьеэгээр хүн өвдөж болохгүй ээ, тэр тусмаа хүүхдэд аюултай ужиг өвчин үлддэг. Хүндээр өвдвөл үхэлд хүргэдэг. Гэтэл төрийн дээд албан тушаалтан хүн ийм мулгуу байж болохгүй шүү дээ.
Мэргэжлийн бус сайдаас болж монголчуудын эрүүл амьдрах эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа учраас сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж байна. Бид удаа дараа шаардлага өгсөн боловч нэг ч хариу өгөөгүй. Монголчууд өвчний улмаас гадаадад очиж эмчлүүлэхээр цувж байна.
Олон хүүхэд Монгол Улсад эмчилгээ байхгүй гээд эцэг, эх нь хамаг байдгаа зарж, гадаад гарч эмчилгээ хийлгэхээр явж байна. Халдвартын эмнэлэгт нь өдөрт 12, сард 360 хүн нас барж байна. Төрөх эмнэлэгт эхийн эндэгдэл буурахгүй өссөөр байна. Монгол Улсын номер нэг байх ёстой салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулаач ээ, Ерөнхий сайд аа.
"ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ЭМЭГТЭЙЧҮҮД" ТББ