УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхаар болжээ | News.MN

УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхаар болжээ

УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхаар болжээ

УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхаар болжээ

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 28-нд болж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Нэхэмжлэгчид шүүхэд “2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Болд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан…

Л.Болд нь Б.Хурцын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж олон нийтэд Б.Хурцыг үндэслэлгүйгээр, зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг, эрүү шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, зохиомол хэрэг үүсгэдэг, бусдын үхэлд шууд буруутгаж гүтгэлээ.

Л.Болд нь энэхүү асуудалтай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1. 511.1, 511.2-т заасныг үндэслэн Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү” гэжээ.

Харин хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “УИХ-ын гишүүн Л.Болдын 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлсэн ярьсан зүйл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу өөрийн байр сууриа илэрхийлсэн, аль нэг хүний нэр зааж гүтгээгүй, түүний өмнө нь удирдлагад нь ажиллаж байсан АТГ-ын явуулж ирсэн буруутай үйл ажиллагаа нь хүний эрх чөлөөг боогдуулж, хүнлэг бус ажилласан гэдгийг шүүмжилж хэлсэн нь ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл биш юм. Хурал дээр тухайлан Б.Хурцыг буруутгаж, нэрийг нь дурдсан нэг ч үг хэлээгүйг анхаарна уу” гэж дурдсан байна.

Энэхүү шүүх хуралдаанаас “Хариуцагчийн дээрх мэдээлэл бодитой, үнэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, тухайн мэдээлэл нь Б.Хурцын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна… Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна…

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын эсрэг хийсэн мэдээллүүдээ баримтаар нотолж чадаагүй учраас ТЕГ-ын экс даргаас уучлалт гуйхаар болсон байна.

Г.ОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-26 122.201.21.28

Ашигт малтмалын газрын дарга байхдаа энэ Лу.Болд лицензийн наймаа эхлүүлсэн биз дээ ??? Одоо их шудрага багий болчихлоо гэж үү? хха

Avatar

Зочин 2019-06-26 202.9.44.69

Тэгээд дараа нь хурц нь моноглын ард түмнээс, Чимгээ, Содномдаржаа нараас уучлал гуйхад болчихно доо

Avatar

Иргэн 2019-06-26 59.153.115.199

Нус Болдод даруулга хэрэгтэй. Дандаа худал ярьж гүтгэж явдаг том олигарх даа

Avatar

Altan 2019-06-26 65.49.38.138

Ene mongol usliin shuukhiig samarsan elbegdorjiinkhon odoo bolimoor yumoo, ard tumen ta nariin baiguulsan shuukhiinkhend ali khediin itgekhee bolison. Nuguu kheden ch teriigee medeed suuldee buur ulaan tsagaandaa garsan shiidver gargaj bna. Elbegee chi mongol ulsaas mini zailaad uguuch!!!

Avatar

иргэн 2019-06-26 202.179.24.129

Олон нийт сүүлийн үед Шүүхийн гаргаж байгаа Шийдвэртэй Санал нэгдэхээ байгаад удаж байгаа ш дээ Шүүх угаасаа Дампуурч Ялзарчихсан Төрийн байгууллага болчихсоныг Иргэд хэлж яриад шүүмжлээд байгаа шүү дээ

Avatar

Zochin 2019-06-26 95.90.247.218

Шүүх ийм шийдвэр гаргаад байж байгаан авилгал хээл хахуульд идэгдсэн , шударга үнэн гэж огт байхгүйг илэрхийлж , нэн даруй шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор!!!!!

Avatar

Түшиг 2019-06-26 139.5.218.33

Хүн доромжлох юу ч биш болсон юм уу тэгээд л уйчлал гуйна гэдэг шинэ томьёо гарсан л гэнэ шүү

Avatar

Зочин 2019-06-26 59.153.112.50

Болд хүн гүтгэчихээд одоо уучлалт гуйгаад болох хэрэг үү.энэ хариуцлага тооцож бгаа хэрэг үү, шударга ёс уу??? Энэ бол үөвхөн энэ 2 хүний асуудал биш дуртай нь хүний нэр төрд бүдүүлгээо халдаж доромжлоод дараа нь уучлөлт гуйх…ёстой хуулийн завхрал

Avatar

Зочин 2019-06-26 202.131.245.243

Хонгилын яргачин шүүгч нар мөн их хуцаж байгаа юм шүү.

Avatar

Бигэр 2019-06-26 202.9.42.213

Муу бол хойт талын хар овоохой гэж үгтэй. Хурц буруутай үйлдэлдээ хариуцлага үүрэх байлгүй. Буруу бүхнээ нэг рүүгээ чихэж болохгүй Болд минь.

Avatar

Бигэр 2019-06-26 202.9.42.213

Урт хэл хүзүү орооно гэдэг болов уу. Одоо Нямдоржийн ээлж ирэх биз. Хүн гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Жижиг асуудал гэлгүй хуулиа мөрддөг болох хэрэгтэй.

Avatar

эрдэм 2019-06-26 103.57.93.139

Шүүх Ёстой унгас алдав аа. Эрүүгийн гэмт хэрэгтэй Б.Хурцаас юу болсон гэж уучлал гуйх ёстой юм бэ? Дээрэмчин луйварчин, хоосон толгойт, бакалаврын боловсролгүй, Элбэгдоржийн эвээлээр насаараа ажилласан хүмүүсээс ч илүү маш хурдан бригадын генерал алгасч хуурамч хошууч генерал болсон биз дээ

Avatar

Хурцын ангийн залуу 2019-06-26 59.153.112.50

Үнэн юм бол компьютерын араас атаа жөтөөндөө баригдаж өмдөндөө шээс алдаж байхаар сая бичсэн бүх зүйлээ бичээд холбогдох газарт нь өгөөд шалгуулчих.тэгээд хэн нь боловсролгүй луйварчин дээрэмчин хоосон толгойт болох нь тогтоогдоно.бас чам шиг арчаагүй мэдэмхий юмнууд цолны талаар ингэж бичиж өөрөө өөрийгөө сармагчин мэт болгож бгаа чинь чиний хэн бэ гэдгийг тодорхойлжээ

Avatar

Зочин 2019-06-26 45.56.152.70

Атаархуу шэээс үү ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж