Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр хүртэлх замыг хаана

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр хүртэлх замыг хаана

Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртлэх зам дагуу дулааны шугам солих ажил батлагдсан хуваариасаа 4 хоногийн өмнө түрүүлж явагдаж байна.  Гэхдээ зургадугаар сарын 19-ний 20.00 цагаас  21-ний өдрийн 06 цагийн хооронд Цэцэг төвийн уулзварыг хааж дулааны шугам солих ажил хийгдэхээр болжээ. Мөн  Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас Баруун4-зам хүртлэхУлаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил үе шаттайгаар хийгдэж төлөвлөсөн хугацаанаасаа 4 хоногийн өмнө эхний ээлжийнэхний ээлжийн хэсгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. зургадугаар сарын 21-ний өдрөөс долдугаар сарын 05-ны хүртлэх хугацаанд дараагийн хэсэг буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр хүртлэх замыг хаана. Тухайн хэсгээр замын хөдөлгөөнд оролцдог жолооч нар Сөүлийн гудамж, Самбуугийнгуламж, бага тойруу, нарны зам, Их тойруугийн замыг сонгож замын хөдөлгөөнд  оролцох боломжтой.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж