Наадмын тасалбарыг онлайнаар худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбарыг онлайнаар худалдахгүй

Наадмын тасалбарыг онлайнаар худалдахгүй

Наадамчин олон өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх тасалбар худалдан авахын тулд Соёлын төв өргөөний хойд талын касс дээр дугаарлах нь ээ. Үүрийн цагаан гэгээнээс дугаараа манаж, хүчтэй хүчгүйгээ үзэн байж арай чүү хоёр тасалбар худалдан авахаас аргагүйд хүргэдэг болхи үйлчилгээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар үргэлжлүүлэх юм байна.

Наадмын тасалбарыг онлайнаар борлуулахгүй болсон шалтгаанаа "Ахмад настнууд захиалж чаддаггүй" хэмээн тайлбарлаж буй юм. Мөн одоогоор тасалбарыг хэзээнээс эхлэн худалдах вэ гэдэг тодорхойгүй байна. Үнэд өөрчлөлт орохгүй буюу өнгөрсөн жилийнхээ ханшаар борлуулагдах аж. Наадмын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартай буюу 12300 байдаг. Үүнээс болж жилийн жилд наадмын нээлт, хаалтыг үзэх иргэдийн дунд тасалбар олж авах том проблем үүсдэг. Арын хаалгатай нэг нь шууд захиалаад зовлонгүй тасалбартай болдог бол танил талгүй нь дугаарлахаас аргагүй. Дугаарлалаа ч тасалбар нь дуусдаг тохиолдол ч бишгүй.

Харин эрэлт, сонирхол дээр дөрөөлсөн шагчид боломжийг ашиглан тасалбарыг 80 мянган төгрөгт хүргэж хөөрөгдөх нь бий. Өнөө жилийн наадмын тасалбар шагчдын гарт оролгүй үндсэн үнээрээ зарагдаасай гэж залбирах л үлдлээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж