Хар тамхи, мансууруултай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт хил хамгаалах мэргэжлийн байгууллагууд болон Алтанбулаг боомтоор зорчигч иргэд оролцлоо.
Монгол улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 13 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Эрдэнэт хотод найм, Сэлэнгэ, Булган, Өмнөговь, Төв, Дорнод аймгийн хэмжээнд тус бүр нэг бүртгэгджээ.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийн 80 гаруй хувь нь 18-35 насныхан, мөн бага насны иргэд байгаа тул эцэг эх асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих анхаарлыг нэмэгдүүлэхийг санууллаа. Мансууралд эхний удаа гэж байхаас ганц удаа гэж үгүй.
Д.ТУУЛ
Холбоотой мэдээ