Ихэнх хүмүүсийн амьдралын туршлагаас харахад хадам ээж болон хүргэн бэрүүдийн харилцаа сайхан байх нь ховор. Гурван хүүгийн ээж Рачель Боли гэх эмэгтэйн ирээдүйн бэрүүддээ бичсэн захидал олон зуун эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан байна. Ингээд түүний блогтоо бичсэн захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.
Саяхан надаас нэг танил маань гурван хүүгээ ямар хүн болоосой гэж хүсдэг тухай асуусан юм. Үнэндээ би энэ тухай өдөр бүр боддог. Би гурван хүү рүүгээ харах бүртээ жаахан хүүхэд өсгөж байна гэж бодож байсангүй. Ирээдүйд хүний хань, хүүхдүүдийн эцэг болох жинхэнэ эр хүмүүсийг өсгөж хүмүүжүүлж байгаа шүү дээ гэж боддог.
Тэгэхээр би ирээдүйн бэрүүддээ хандаж хэдэн зүйл хэлэхийг хүссэн юм. Мэдээж ганц энэ захидлаар бүх санаа бодлоо илэрхийлж чадахгүй байх. Гэхдээ хичээн байж бичлээ.
Би чамайг одоохондоо огт танихгүй, мэдэхгүй. Гэхдээ би дотор сэтгэлдээ аль хэдийнэ чамайг хайрлаад эхэлчихсэн. Бүр маш их хайрладаг. Учир нь хэзээ нэгэн цагт чи миний хүүг хайрлах болно. Миний чамайг хайрласан хайр эргээд хүүд минь ирэх учраас.
Ирээдүйн тэр нэгэн өдөр миний тэнэгхэн, бас жаахан хэнэггүй хүү чинийх болно. Тэр минь үргэлж миний хүү хэвээр байх боловч ирээдүйн бэр минь чи намайг маш олон талаар орлох болно. Чиний гар миний гарыг орлож, чиний нүд яг л над шиг түүнийг хайрын харцаар ширтэж, зүрх чинь яг л минийх шиг хүүгийн минь төлөө цохилох болно. Тэр чамайг сайхан амраарай гээд үнсэнэ. Тэр чамтай хүсэл мөрөөдлөө хуваалцана. Сэтгэл нь тавгүйдсэн үед чамтай л хамт байхдаа амар амгаланг мэдэрнэ. Тийм ээ, нэг л өдөр чи намайг бараг бүх талаар орлох болно.
Би өмнө нь дандаа л охинтой болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ тэр хүсээд байсан охин минь чи байсныг одоо ойлгож байна. Ээж нь хөвгүүддээ сайн сайхныг хүсдэг шигээ чиний төлөө ч бас сайныг хүсч залбирдаг шүү гэдгийг мэдээсэй гэж хүссэн юм.
Чи яг л миний хөвгүүд шиг эцэг эхийнхээ хувьд хамгийн ариун нандин үр нь шүү дээ. Чамайг үргэлж хайран дунд энхрийлүүлж, баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. Хамгийн чухал зүйл нь эцэг, эх чинь чамд хамгийн түрүүнд өөрийгөө хайрлахыг зааж сургаж байгаасай гэж хүсдэг. Энэ л хамгийн чухал нь. Учир нь хүн өөрийгөө хайрлахгүйгээр бусдыг бусад хүмүүсийг сайн хайрлаж чадахгүй. Өөрийгөө ямар их үнэ цэнэтэй болохыг мэдэрдэг, өөрийгөө хүндэлдэг байгаасай гэж хүснэм.
Бас би ирээдүйд маш олон алдаж магадгүйг ч мэдээсэй гэж хүсч байна. Юутай ч би хүүгээ чамайг хүндэлдэг эр хүн болгож өсгөнө гэдгээ амлаж байна. Гэхдээ түүний гадаад төрх чамд таалагдах эсэх, ирээдүйд ямар алдаа гаргахыг би хэлж мэдэхгүй л дээ. Хүү минь ч бас өөрийн гэсэн онцлогтой хувь хүн. Харин чи тэр хүнийг нь хэнээс ч илүү мэддэг болно. Түүнд минь өөрийнхөөрөө байх боломж олгож байгаарай. Би ч бас хүүдээ ингэж сургах болно. Тэр чамайг бүрэн орлож чадахгүй. Чи ч бас түүнийг орлохгүй. Магадгүй бурхан л үүнийг чадах байх. Гэхдээ та хоёр бие биенийхээ дутуу талыг дүүргэж чадна. Нэгнээ урамшуулж, зоригжуулж чадна. Ингэж чадсан цагт та хоёр дан ганц өөрөөрөө байснаас илүү хүчирхэг, төгс болох болно.
Цаг нь болохоор би чамайг өөрийнхөө ертөнцөд нэвтрүүлж, бүх нууцаа хуваалцан, хүүгийнхээ талаар бүх зүйлийг чамд хэлж өгнө. Би хүүгээ эмэгтэй хүний зүрх сэтгэлийн үнэ цэнийг мэддэг хүн болгож өсгөнө. Эмэгтэй хүний зүрх сэтгэл нэг л эмтэрчихвэл дахин хэзээ ч өмнөх шигээ бүтэн болдоггүй гэдгийг ойлгуулна. Өмнө нь хэлсэн шиг бурхан л үүнийг чадах байх.
Бас хүүгээ хүлцэнгүй дорой биш зоригтой, хүчирхэг эр хүн болгохыг хичээх болно. Тэр аймшиггүй зоригтой боловч хэрэгтэй үед бусдаас тусламж хүсэхээс эмээдэггүй байх ёстой. Тэр чамд үйлчлэх ёстой боловч түүнийг нь чи хэтэрхий золиосолж, ашиглаж болохгүй шүү.
Би хүүгээ өөрийнхөө үүргийг бүрэн ухамсарласан, үнэнч, шударга, энэрэнгүй, хүсэл мөрөөдөл, үзэл бодлынхоо төлөө тууштай зогсдог хүн болгохыг хичээдэг. Үүнтэй адил чамайг ч бас тийм хүн болоосой гэж хүсч байна. Хүү минь бие даасан, өөртөө арчаатай байх хэрэгтэй. Хэзээ ч чамаас ээжээсээ хүсдэг шиг анхаарал халамжийг шаардах ёсгүй. Ээжийн үүргийг ээж л гүйцэтгэх ёстой.
Хүүдээ эмэгтэй хүний талаар, тэд ямар онцгой ертөнцтэй хүмүүс болохыг зааж сургана. Чамайг өөр хэн нэгний энхрий хайрт охин нь гэдгийг үргэлж санаж явахыг заах болно.
Хүүтэй минь өнгөрөөх өдөр бүр хайраар бялхаж, хэзээ ч нуран унахааргүй бат бөх амьдралыг хамтдаа бүтээгээсэй гэж хүсч байна. Бие биесээ сонго, хайрла, дэмж. Амьдралд ямар ч асуудал бэрхшээл тулгарч болно. Үргэлж сайхан байгаад байхгүй. Түүн рүү хараад гаргасан шийдвэртээ эргэлзэх үе ирж магадгүй. Тэр үед охин минь чи хамтдаа босголцсон амьдралынхаа эхлэл рүү өнгийгөөд үзээрэй. Яагаад энэ хүнийг сонгоод өдий хүртэл амьдарч байгаагаа бас эргэцүүлээд үзээрэй. Хүүдээ ч бас яг үүнийг өдөр бүр хэлж байх болно.
Би өдөр бүр хүүгийнхээ зүрхэнд хайрын үрийг суулгах болно. Тэр үүнийг чаддаг юм уу гэж бодтол чинь хүүгээ гэр цэвэрлэх, хувцсаа угаах гэх мэтийг зааж сурган, чиний жинхэнэ хамтрагчийг бэлдэх болно.
Хоёулаа уулзах өдөр ирэхэд нэлээд олон жил дутуу байна. Тэр өдөр ирэх хүртэл өдөр бүр ээж нь чамд сайн сайхныг хүснэ. Хүү бид хоёр чамайг хайрласаар байх болно. Харин тэр нэг сайхан өдөр ирэхэд би өмнөхөөсөө ч илүү чамайг хайрлана. Учир нь чи миний хайртай хүүг хайрлах болно шүү дээ. Ингээд чи бид хоёр ээж, охин болцгооно.
Эх сурвалж: BRIGHTSIDE.ME
монгол ээж 2019-06-26 119.40.103.37
хадам ээжээс зөвхөн хаммарахгүй ш тээ, бэр бас өөрөө харилцан сайн байж л асуудал зөв болно, одоогийн хүүхнүүд залхуу ажилгүй,
би ч өөрөө залуудаа бэр байсан
Зочин 2019-06-26 103.57.92.183
Hetsuu dee hetsuu, amidral yag ene bichsen shig baidaggui, hunii zan aash setgel negen heveer bas baidaggui. Adarmaatai amidral shuu dee
Зочин 2019-06-26 202.179.24.201
Монгол ээжүүдийн ихэнхи нь хүүхдээсээ мөнгө нэхдэг, амьдралд нь хэт оролцдог, өсгөсөн тэжээсэн өр нэхдэг
Зочин 2019-06-26 146.115.163.21
Sain nertei Ber gej bdag yumuu. Unuu tsagt bol burr getsuu. So kino uzseereen bgaad amidraliig so kino gej hardag hun olon shuu dee. Ene minii amidral, mini songoson hun, nasnii etses hurtel ene huntei l hamt baina. Eejdee bi hairtai ch ehneriinhee tuhai yarihad hair arai bagadna. Ene hun minii neg biyenii nuguu haga shuu dee. Eejuud teriig oilgohgui bgaam daa. Huu chin ali ert geree orhiod yavsan, tegeed ch nasan tursh hamt bj chadahgui gedegee.
Zochin 2019-06-26 64.119.26.65
Bi bas huvguudtei.Bi yag unenee helhed tiim aimr hairlaj mairlahgue ee.Zugeer holiin zainaas l baina.
Gehdee medeej demjine gehde zainaas.uchirgue ber min enee teree geh ch ugue.
Зочин 2019-06-26 64.119.18.19
БИ БАС ГУРВАН ХҮҮТЭЙ ТЭГЭЭД МЭДЭЭЖ ГУРВАН БЭРТЭЙ , БЭРҮҮДЭДЭЭ ЯГ Л АДИЛХАН ХАЙРТАА , ТЭД МААНЬ ХӨӨРХӨН ШҮҮ .
Зочин 2019-06-26 174.203.8.190
Sain saihan beruud mash howor bdag um bilee. Sain ehnertei aztai hun ch howor um bilee. Suusan ch etseg ehiig ni adaldag hun hog awgai nar ih im bn lee. Etseg ehiig ni adalj bgaa bol uuruu huu ni hen ch bish gedgee meddeg bh heregtei. Nuuren deeree naliganaj huuramch danjaad dur isgen dalduur muu muuhaig hiideg husdeg hun hog beruud bdg um bn lee. Ene emegtei anduuraad bn. Er nuhurtei baritsalddag awgai ch bj bh shig. Saihan huu usguchihuud adluulj doromjluulj yawaa mongol eej nar hetsuu bn.
зочин 2019-06-26 64.119.25.150
Бэрүүд хадам ээжээ хүндлэхгүй бол хадам ээж яаж хайрлах юм. Сүүлийн хуулийн цоорхойг ашиглан хүүхэд гаргаад зан нь хувирч салаад эцэг эхээс болон өөрөө хөдөлмөрлөж олсон байр сууцыг нь хүүхдийн эрх гэдэг заалтыг ашиглан шүүхээр байрыг нь аваад нөхрөө гудамжинд гаргадаг болжээ. Тэгээд л өрх толгойлсон эмэгтэй гэж ичихгүй хэлнэ
Зочин 2019-06-26 202.9.44.69
тйимэрхүү шуналын хүүдийнүүд их болжээ
zochin 2019-06-26 122.201.26.172
class
Зочин 2019-06-26 66.181.166.134
Сэтгэл их хөдлөн уншсан ч хүлээлтэд хүрч сэтгэл бадарсангүй ээ. Үүнээс гайхалтай захидал монгол эхчүүдийн сэтгэлд буй.
баярлалаа 2019-06-26 66.181.161.66
яасан сайхан зүйл уншваа баярлалаа Амгалантуул. баярлалаа news.mn уйлан байж уншлаа сэтгэл их хѳдѳллѳѳ
Зочин 2019-06-26 202.131.228.66
Монголд бол "Хүүгээ гэвэл бэрээ, охиноо гэвэл хүргэнээ" гээл хэлчиж байгаан.