П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдааны "Шилдэг концертмэйстр" түүхэн шагналыг Монголоос анх удаагаа төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ хүртлээ.
Дэлхийн урлагийн олимп гэгддэг энэхүү наадамд оролцож, ийнхүү Монголын хөгжмийн салбар, тэр дундаа төгөлдөр хуурчдын ур чадварыг олон улсад таниулсан түүхэн үйл явдал тохиов. Энэ жилийн наадмын шилдэг 20-д Монголоос хоёр дуучин, нэг хөгжимчин багтсан юм.
Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ бага наснаасаа эхлэн өөрийн орондоо төдийгүй олон улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцон, тэргүүн болон дэд байрууд эзэлж байсан түүхтэй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ