Жо Жонас, Софи Тёрнер нарын хуримын тов задлагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Жо Жонас, Софи Тёрнер нарын хуримын тов задлагдлаа

Жо Жонас, Софи Тёрнер нарын хуримын тов задлагдлаа

Дуучин Жо Жонас жүжигчин Софи Тёрнер нар тавдугаар сарын 2-ны "Биллбоард Авардс"-ын дараа Лас Вегаст өөрсдийн дотны цөөн хүмүүсийн өмнө бяцхан хурим хийж байсан билээ. Уг хурим нууц байсан ч DJ Дипло өөрийн инстаграмаараа хуримын үйл явцыг нэг бүрчлэн хуваалцсанаар хүмүүс хос хоёрыг хуримаа хийж буйг мэдсэн юм. Үүнд дуучин Жо Жонас ихэд дургүйцэн “Тэр миний хуримыг сүйрүүлсэн. Би Диплод хайртай. Гэхдээ тэр 13 настай хүүхдүүд инстаграмд хайртайгаас ч илүү өөрийн инстаграмд хайртай” гэж хэлж байсан билээ.

Энэ сарын 22-ны өдөр Софи Тёрнер инстаграмдаа Жо Жонастай францад үнсэлцэж буй зургаа хийсэн бол Америкийн телевизийн хөтлөгч Доктор Фил тус зургийн доор “Залуус аа, тайван! Долоо хоног л үлдлээ! Хуриман дээр чинь уулзъя!” хэмээн тэдний хуримын товыг задалсан байна. Түүний хэлснээр, тэдний хурим энэ сарын сүүлээр буюу 29-нд болох юм. Хэдийгээр тэд энэ хуримынхаа талаар нууцалж байгаа ч Доктор Филийн тус комментод мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

"People" сэтгүүлд мэдээлснээр, тэд энэ зун Европт уламжлалт хуримаа хийхээр төлөвлөсөн бол Лас Вегаст хийсэн хурим нь АНУ-д хууль ёсны болгохын тулд хийсэн хурим байжээ. Хосууд 2017 онд анх сүй тавьсан билээ.

Б.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж