З.Энхболд АТГ-т мэдүүлэг өглөө | News.MN

З.Энхболд АТГ-т мэдүүлэг өглөө

З.Энхболд АТГ-т мэдүүлэг өглөө

З.Энхболд АТГ-т мэдүүлэг өглөө

АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос өнөө өглөө /2019.06.26/ гэрчийн мэдүүлэг авчээ. Түүнийг "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан ийн мэдүүлэг авсан байна. АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсэн даруйдаа тэрбээр  өөрийн фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээллээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ.

Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг тухайн үед УИХ гаргах ёстой байсан.

Одоогийн УИХ улсдаа авъя гэдэг шийдвэр гаргасныг иргэд ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас одоо  буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох ОХУ-д буруу өгөх аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гэх юм алга. Тийм учраас хуулийнхан энэ хэргийн учрыг олох гээд ажиллаж байгаа юм байна” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J. Erka 2019-06-26 122.201.24.137

Бодит байдлыг үнэн зөвөөр л мэдүүлэх үүргээ биелүүлсэн гэж ойлголлоо. Сайханбилэг авлигын асуудал гаргасан уу гэвэл гаргасан нь тодорхой. Үгүй ядахдаа тарсан ч бай, тараагүй ч бай, хуучин ч бай шинэ ч бай УИХ-д Засгийн газрын шийдвэрийг хүргүүлж хэлэлцүүлэх л байлаа. АЛБАН ТУШААЛД ААРХАЖ УЛМААР ЗАЛЬТ АРГА ХЭРЭГЛЭН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХЭН Ч ХЭЗЭЭ Ч ХУУРЧ МЭХЛЭНЭ ГЭЖ БОДСОН НЬ ТАЛААР БОЛСОН, МОНГОЛЧУУД ШУДАРГА БУС БАЙДЛЫГ ХЭЗЭЭ Ч ИЛЭРҮҮЛЖ ХЭЗЭЭ Ч ҮЛ МАРТАНА…

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2019-06-26 174.201.29.204

49% xyvd baisan deeree,
odoo NYAMKAAAA xyygEE yavyylaad l xykgai hiilgeneee

Avatar

Иргэн Боролдой 2019-06-26 66.181.187.203

Энэ хүнии 1990— 2019 он хүн хүртэлх улс төриин болон албан тушаалын тухай архивыг сөхөе ? Хамгиин эгзэгтэй үед л төриин өмчиин хороон дарга. Хамгиин эгзэгтэй үед их хурлын дарга байлаа даа ?

Avatar

Зочин 2019-06-26 66.181.187.203

Дэндүү худалч амиа хичээсэн хүн юм бна даа ? Тухайн үеиин төриин өмчиин хороонд дарга байхдаа АГансүх нар тун сайн хувьчилал хиисэн л юм бол дандаа л цэнхэр ягааны тухай муу яриа үргэлж явдаг юм бэ ? Тиим шударга хүн гэж хэн хэлэх юм !

Avatar

Зочин 2019-06-26 122.201.21.28

Мэдсээр байж юу ч хийхгүй бултсан хүн юм уу даа????\nИнээдэмтэй амьтан!!!!

Avatar

demjine 2019-06-26 202.9.43.207

mash zuv. yavj yavj ekh oron ch khun shig baigaa yum!

Avatar

ОРДНЫ ТАЙГАНАААС ТЭРГҮҮН ХАДАГТАЙД ГОРИЛОГЧ ХАГАС ХҮН зика 2019-06-26 120.16.140.184

БЯЦХАН ЖААЛЫН АТИГАР БИЕНИЙ КОМПЛЭКС ГЭЖ АЙХТАР ЮМ БИЙ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2019-06-26 202.21.108.183

Тэр цаг үед УИХ маш хариуцлагагүй байсныг З.Энхболдтой ярих л хэрэгтэй. Сайханбилэг Эрднэтийн 49%.Дубайн гэрээг хийхийн тулд л
ерөнхий сайд болсон. Тэр үүргээ сайн биелүүлсэн. Хариуцлагыг нь хар толгойтой нь сайн ярих хэрэгтэй. Толгойгоо дэнчинд тавьсан хүн. Элбэгдорж цаазын ялгүй болгож байгаад л хийлгэсэн. Ард түмнээсээ айгаагүй.

Avatar

Зочин 2019-06-26 202.21.108.183

Тухайн үед улсын их хурлаар оруулахгүй гээд их хурал нь өөрсдөө тараад сонгуулийн ажилдаа орсон биз дээ. Бүр их хурал хаалтаа ч хийгээгүй ,2 сарын өмнө тарж яваад л тэр чигээрээ сонгуульдаа ялагдаад л ирээгүй. Энхболд мэдээгүй бусад нь мэдчихсэн, хахуулиа аваад явцгаасан биш үү. Тэр үед Элбэгдорж,Сайханбилэг хоёр ХХБ-тай хуйвалдахад нэн тохиромжтой байсан байх.Гишүүдийг хуралд нь ирүүлээгүй байх. Уул нь тэр гишүүд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Яагаад тэгж тарсаныг шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-26 122.201.21.28

Мэдсээр байж юу ч хийхгүй бултсан хүн юм уу даа????
Инээдэмтэй амьтан!!!!

Avatar

төрийн өмч 2019-06-26 51.15.209.128

энэ муу төрийн өмч зарж баяжсан баагий. чи одоо баттулгад хэрэггүй болсон заа

Avatar

Зочин 2019-06-26 103.229.121.37

Зөв,зөв мэдүүлэг өгсөн байна.

Avatar

Assghhh 2019-06-26 49.0.137.6

Энэ естой пдгийн шаар ш дээ.

Avatar

зочин 2019-06-26 202.21.120.66

Бүгд хамсаатанууд одоо мэдэхгүй царайлах шаардлагагүй очих ёстой газартаа очих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-26 141.168.166.42

ЗИ мэдэхийн дээдээр мэдэж байсан одоо асуудал буруудаад ирэхээр Сайханбилэг андийгаа хэрэгт гүтгэж байгаа юм. Ийм л амьтан даа

Avatar

Зочин 2019-06-26 64.119.17.57

ХҮНИЙ ӨМХИЙ ХОШНОГЫГ УХЪЯ ГЭЭД БАЙЖ СУУЖ ЯДААД БАЙГАА ЮМ БИЗДЭЭ, ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2019-06-26 103.229.121.10

Огт сонсоогүй, ард түмэнтэй цуг зурагтаар гарахад нь сонссон л гэж битгийг хэлээрэй дээ. ЗГ-ын хуралдаанаар ороод өөр намынхан хүртэл мэдчихсэн байсан юмыг намынх нь дарга, УИХ дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлин гишүүн огт сонсоогүй байсан гэвэл хэн ч үнэмшихгүй ш дээ. Хөөрхий хуваалцаагүй болохоор л ингэж ярьж байгаа байх даа.

Avatar

зочин 2019-06-26 203.91.116.154

З.Энхболд та УИХ-ын дарга байхдаа тухайн үед УИХ-ыг яаран сандран хууль зөрчин шахуу завсарлуулаад энэнээс болоод хэлэлцэж чадааагүй юм биш үү.

Avatar

Зочин 2019-06-26 66.181.168.81

Ер нь бол яг тийм юм болсон, З.Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байсан, сонгуульд санал авахын тулд бараг сонгуулийн урд өдөр ТВ-ээр Сайханбилэг энэ мэдээллээ олон нийтэд төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг сурталчилгаа шиг л цацаа биз дээ …

Avatar

Зочин 2019-06-26 202.21.117.34

huzuugui hun uls toriin uhdel bolsoon, ter odoo mongold irj chadahguieee

Avatar

иргзн 2019-06-26 202.179.24.129

манай Улс төрчид гээд байгаа Этгээдүүд Жирийн Бидний оролцоогүйгээр хоорондоо тулалдаж нэг нэгнээ барьж Идсээр байгаад дуусах юм байна дөө энэ маягаараа Хурдхан шиг л Бие биенээ барьж идээд дуусаасай билээ дээ

Avatar

РАВДАН 2019-06-26 66.181.161.96

АНХ ХУДАЛДАН АВСАН МЭДЭЭ НИЙТЛЭГДЭХЭД РАВДАН АНЖГАЙ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ МОНГОЛЫН ДАЙСАН БОЛЖ БАЙЛАА. ОДОО ХАР ДАА ТААНУУС. а**с НАМЫНХААН АМЬ АМИА БОДООРОЙ. БИД ЯЛАВ.

Avatar

РАВДАН 2019-06-26 66.181.161.96

ЁООЁ. МИНИЙ ЗОХИОСОН НЭР ТОМЪЁОГ ХҮРТЭЛ А-Н-У-С НАМЫНХАН ҮЗЭН ЯДСААР ХОРИОТОЙ ҮГИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛЖИЙШД.

Avatar

зочин 2019-06-26 66.181.161.58

Ёстой Их Хуралд мэдэгдсэн бол тэгээл жонхуу болох байсан шдээ !! ..Их Хурал оролцоод бүтчихсэн , дуусчихсан нэг олигтой ажил хэлээдэхдээ ? …. байдаггүй л байхгүй юу !! . …. Сайханбилэгийн зөв ..

Avatar

Зочин 2019-06-26 119.40.100.142

Засс энийг Монголын төрд шургасан хамгийн хөгийн н**ш байсан гэдгийг 2013-2016 оны 6 сар хүртлэх цаг хугацааг шүүгээд харвал захын тэнэг эргээд санана даа.

Avatar

Зочин 2019-06-26 202.126.89.96

Зи ялна

Avatar

ЗОЧИН 2019-06-26 64.119.16.48

ЭНХБОЛД ХИЙ ГАРГАХГҮЙ ХҮНДЭЭ ГЭЖ БОДДОГ ЮМ. ШУУД ҮНЭНИЙГ БАРАГ ХЭЛНЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-06-26 107.77.173.4

Зика вирус хонгилын түлхүүрийг атгачлаа гэж баярлаад дэвхцээд байгаа юм биш үү…тэгээд л Элбэгдоржийг айлгах гэж үзэж байх шиг байна.

Avatar

зочин 2019-06-26 59.153.114.56

за болиорой мэдэж байсан юмаа мэдээгүй гэж битгий мэдэн будлиад өөрөөсөө зайлуулах гээд бай бүх мэдээлэл төрийн 3 өндөрлөгт орж ирдэг гэсэн Эрдэнэтийн асуудал УИХ-ын даргыг тойрох уу дайраад гардагийн өөрийг чинь мэдэж байсан гэж хэд хэдэн хүмүүс олон нийтэд хэлээд байгааг үгүй гэхүү адилхан хариуцлагаа толгойгоороо хариуц тэгвэл ардчиллын салхи сэвэлзэнэ

Avatar

бат. 2019-06-26 202.9.43.211

Д.Дорлигжав уг асуудлыг УИХ дарга З.Энхболд сайн мэдэж байсан гэж ярисан.Мэдээж Намын дарга,УИХ даргадаа мэдэгдэлгүйгээр Ч.Сайханбилэг ийм асуудлыг толгой мэдэн шийдэж чадахгүй.Харин ч Зи Элбэгээгээ хань татаад байгаа юм биш үү.Мэдээж Элбэгээ тэртээ тэргүй мэдүүлгээ өгч л таараа.Тэрэнд юун их санаа зовно вэ.

Avatar

haagi 2019-06-26 66.181.161.87

Шоучин, өөрөө очиж мэдүүлэг өгчихөөд, сүржин мэдэгдэл хийгээд, нэр олж яваа.нь тэр юм бна

Avatar

Зочин 2019-06-26 147.10.41.240

MNBd ugsun yariltslaga deeree helj bsna, medej bsan, zuv geed??

Avatar

Пцуж 2019-06-26 45.51.187.42

Мэдүүлэг авчаад, дараа хорьдог биз дээ, яагаад явуулчиваа

Avatar

Зочин 2019-06-26 202.21.119.122

товч бөгөөд тодорхой

Avatar

Зочин 2019-06-26 202.131.245.243

зав шдээ Энхболд дарга

Avatar

Зочин 2019-06-26 203.91.115.45

Хаана ямар дуудлага худалдаа болсон юм, мэдэхгүй юмаа бүү донгосч бай,

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.101

Орост Эрдэнэт үйлдвэрийг үнэ хаялцуулан худалдах худалдаа болсон. Мэдээгүй бол мэлэж ав.

Avatar

Туяа 2019-06-26 122.201.31.79

ENE MUU PIISSSDAAA HURDAN HORIGDOOCHEEE .ENE NOHORT OLON NOO BAIGAA.UDAHGUI JENCOTOIGOO HOTLOLTSOOD SHOROND OROHOD MONGOL MIN MANDAN BADARNAAA TER TSAG UDAHGUI EEE

Avatar

Зочин 2019-06-26 112.72.12.4

АТИГАР ХУЛГАЙЧ ХААШАА ОРООД НУУГДЧИХСАН ЮМ БЭ. НҮХНЭЭС НЬ СУГА ТАТААД ГАРГАЖ ИРЭЭД ШАЛГААЧ

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.101

Оросууд өмчөө дуудлагаар худалдахдаа монголын төрийг оролцуулаагүй санагдах юм. Анх 200 сая доллараас эхлэсэн үнэ өссөөр 400 сая долларт хүрсэн. Монголын төр ч бас үнэ хаялцах худалдаанд оролцож болох л байсан биз. Тэгвэл ийм худалдаанд орооцуулаагшй оросуудад гомдлоо гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-26 103.111.68.3

үгүй хөө, ХХБ төрөөс нууцаар хувилдаан хийсэн нь үнэн.

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.101

Хэрвээ оросууд өмчөө дуудлага худалдаанд оруулахдаа монголоос зөвшөөрөл авах ёстрй байсан бол хууль эрх зүйн үндэслэлээ гаргаад олон улсын шүүхэд ханлах ёстой байх. Оросууд яагаад өмчөө зарахдаа монголын төрд мэдэгдсэннүй вэ? Яагаад дуудлага худалдаа явуулав? Заавал энэ тухай монголд мэдэгдэх ёстой гэсэн хууль зүйн үндэслэлээ гаргаад олон улсын шүүхэд рандан ялалт байгуулбал дуудлага худалдааг цуцлуулж болох байх. Улс хоорондын мөргааныг таслах олон улсын шүүх гэж бий.

Avatar

Jloiko 2019-06-26 73.95.199.87

Зика вирус нэртэй болтлоо монголын улс торд хор хутгагач энэ хунийг улс тороос зайлах цаг ирэх байхаа хамгийн муухай бухнийг зохион байгуулж явдаг хамгиийн адгийн шаар гэвэл З Энхболдыг хэлнэ дээ моноолын ард тумэн мэдэж байгаа Ардчилсан намыг шороотой хунган уймуулж байгаа ганц хун шдээ энэ хунийг ардчилсан нам зайлуулсан цагт намын нэр хунд осох естой ардчилсан намаас сонгогодсон еронхийлогчтойгоо нийлээд хамтаран ажиллаж байсан ноходынхоо мууг узэх гээд шууш эд дуудаад байдаг хун чанаргуй

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.101

Эрдэнэт үйлдвэрийн нөөц шавхагдах тал руугаа орж байгаа. Ирэх 10 жилд маш хүнд нөхцөлд олборлолт явуулах биз. Зэсийн агууламж маш багассан. Ихэнхи цаг, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө хоосон шороо малтаж ухахад зарцуулна. Оросууд үүнийгээ мэднэ. Тоног төхөөрөмжүүд ч хуучраад элэгдээд дуусна. Ашиглалтын хугацаа нь хэдийнэ дууссан.

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.101

Би хувьдаа Эрдэнэт үйлдвэрийг монголын төр худалдаж авах нь ямар ч ашиггүй гэж харж байна. Хувийн хэвшил хийж ашиг олж болох бүх бизнесээс төр гарах хэрэгтэй. Төр ашгийн хойноос хөөцөлдөж болохгүй. Ямар ч ашиггүй, гэхдээ нийгэмд хэрэгтэй тийм ажилд л төр оролцож болох юм. Төр ачаагаа хөнгөлөх хэрэгтэй. Бизнесээс холдох хэрэгтэй. Хувийн хэвшил томортлоо их удах байх. Гэхдээ урт хугацаандаа илүү найдвартай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж