“Фантастик” продакшныхан олон ангит киноны стандартыг тогтооно

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

“Фантастик” продакшныхан олон ангит киноны стандартыг тогтооно

“Фантастик” продакшныхан олон ангит киноны стандартыг тогтооно

“Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж, ашиг орлогоороо тэргүүлсэн дэлгэцийн бүтээлийн эзэд бол “Фантастик” продакшны залуус. Тэд нэгдээд 10 жилийг ардаа үджээ. Тус продакшны авьяаслаг уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан яг жилийн дараа дахин шинэ бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байна.

“Фантастик” продакшны уран бүтээлчид өчигдөр /2019.06.25/-өөс эхлэн дараагийн шинэ уран бүтээл болох  “37-р точка" телевизийн олон ангит уран сайхны киноныхоо анхны албан бус постерыг олон нийтэд хүргэж эхэллээ.

Тэд энэ удаагийн дэлгэцийн бүтээлээрээ Монголын телевизийн олон ангит уран сайхны киноны стандартыг тогтоохоор хичээж ажилласан гэдгээ хэлсэн юм. Найруулагч Б.Тамирын найруулсан “37-р точка" хэмээх телевизийн олон ангит уран сайхны кино нь хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай аж.

“37-р точка" киноны нэг анги бүтэн цаг гаруй хугацаанд үргэлжлэх юм байна. Өнгөрсөн найман сарын турш үргэлжилсэн зураг авалтын багт нийт 200 гаруй уран бүтээлч ажилласан бөгөөд үзэгчид ирэх намраас “Фантастик” продакшны ээлжит “тэсрэлт”-ийг хүлээн авах нь ээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж