Хонио хариулж явсан хүү аянгад ниргүүлж, амиа алджээ | News.MN

Хонио хариулж явсан хүү аянгад ниргүүлж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Хонио хариулж явсан хүү аянгад ниргүүлж, амиа алджээ

Хонио хариулж явсан хүү аянгад ниргүүлж, амиа алджээ

Хонио хариулж явсан хүү аянгад ниргүүлж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас тус аймгийн Эрдэнэцогт сумын Намын гол гэх газарт хүүхэд аянгад цохиулж нас барсан гэсэн дуудлага, мэдээлэл 16.00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу очиход тус сумын 14 настай хүү улсын дугааргүй ногоон өнгийн “Mustang” маркийн мотоцикл унаж яваад аянгад ниргүүлж амиа алдсан байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хүү аавтайгаа хамт малаа хариулж явахад энэ золгүй явдал болсон бөгөөд хүү газар дээрээ амиа алдсан байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-26 49.0.212.241

Буянт мал сүргээ хятад яаваар элдэж давхиж байж мөнх тэнгэрийг хилэгнүүлсэн ажгуу.

Avatar

j 2019-06-26 1.144.111.9

Tsutsu erguutsen tolog shig l bhimaa

Avatar

Зочин 2019-06-26 202.9.42.217

морио унаад номоо уншаад хонио хариулдаг байсан цаг үе хаачваа

Avatar

Зочин 2019-06-26 150.129.142.144

ЮУТАЙ ХАРАМСАЛТАЙ. ХАЙРАН АМЬ, АМЬДРАЛ, ЗАЛУУ НАС.

Avatar

Зочин 2019-06-26 202.131.225.197

эвийдээ зайлуул. утсаа оролдож байсан байж магадгүй юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж