Маркетингийн тоглоомын дүрэм

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Маркетингийн тоглоомын дүрэм

Маркетингийн тоглоомын дүрэм

Туршлага булан

Брэнд бол итгэл. Хэрэглэгчийг мөнгө олох хэрэгсэл гэж харсан тэр цагаас эхлэн тэд танаас нүүр бууруулж эхэлнэ. Брэнд бол яг л хүнтэй адил. Итгэл даахуйц, хайр татам, ухаалаг, хөгжилтэй хүнд хүн бүр татагддаг. Тийм хүнийг бүтээ. Үгүй бол хамгийн хямд үнээр л борлуулалтын далайд амьд үлдэнэ.

Үнэ цэнийг бүтээ. Бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь хэрэглэгчийн зөвхөн анхан шатны хэрэгцээг хангах нь хангалтгүй болсон. Тэдний сонирхол, амьдралын хэв маяг, хүсэл зорилго дээр төвлөрөх хэрэгтэй. Өгч байж авдаг нь ертөнцийн хууль. Үнэ цэн өсөх тусам үнэ хамаагүй болж эхэлдэг.

Контент бол бүх зүйл. Хүссэн хүсээгүй ч контентын эрин үе эхэлсэн. Өөрийн байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлогийг харгалзахгүйгээр бусдыг дуурайх нь гараараа мянга дэвээд шувуу шиг дүүлэн нисэж чадахгүйтэй адил. Хэдий хэлбэр дүрсээр анхаарал татаж болох ч, хүчтэй мессэж л хүний тархи, зүрхийг эзэмддэг.

Хуурамч сэтгэгдэл. Даравч далдайна. Булавч бултайна гэдэг шиг консепт, үнэ цэнгүй дутуу боловсруулсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь хичнээн маркетинг, Пи Ар хийсэн ч утаа мэт замхарна. Хэрэглэгчийн төсөөлөөгүй хэрэгцээг бий болго.

Консепцийн дутагдал. Борлуулалтгүй маркетинг. Маркетинггүй борлуулалт гэж байхгүй. Ямар ч байгууллага нэг бол бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл үзэл санаа борлуулдаг. Маркетингийн сайн консепцгүй борлуулалт хүний хүч хөдөлмөр, зардал их шаарддаг.

Хэрэглэгчийн хэл. Зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, таньж мэдэж, тэдний ойлгох, таалагдах хэлээр ярихгүй бол газар дээр буухгүй.

Технологийн дэвшил. Ихэнх байгууллага вэбсайт, пэйж тэр ч байтугай аппликейшн хүртэл хөгжүүлэхийг хүсч байна. Гэхдээ эхлээд хэрэглэгчид танай бүтээгдэхүүний үнэ, чанар чухал уу эсвэл технологийн дэвшил чухал уу гэдгийг тодорхойл.  Аппликейшн бол ердөө л  хэрэглэгчдэд хүрэх нэг суваг.

Аз жаргалын түлхүүр. Хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээрээ дамжуулж нэг зүйл өгвөл сайн. Хоёр зүйл өгвөл маш сайн. Гурван зүйл өгч чадвал хэрэглэгч таны үнэнч, шүтэн бишрэгч болно. Гэхдээ энэ зөвхөн хөнгөлөлт, урамшууллын тухай биш.

Нөлөөлөгчид өөрчлөгдсөн. Өмнө нь байгууллагууд олны танил, од хүмүүсээр дамжуулж хэрэглэгчдэдээ хүрдэг байсан бол одоо үлгэр жишээ эсвэл сонирхол татахуйц, олон дагагчтай жирийн хүмүүсээр дамжуулан хүрдэг болсон.

Маркетингийн туршлага

С.Идэр

Гүйцэтгэх захирал

Concept International

6

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж