Б.Батцэцэгийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэгийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Б.Батцэцэг ид мандах үедээ өвдөгний чагтан холбоос тасарч, хүнд бэртэл авсаны улмаас дахин дэвжээн дээр гарах боломжгүй болсон юм. Тиймээс түүнийг дахин Монгол улсынхаа нэрийг мандуулж дэвжээн дээр гарах хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилгоор Гавьяат тамирчин Э.Ням-очир, Г.Мандахнаран нарын санаачлагаар “G.O.B” энтертайнментын залуус “Сэтгэлийн илч” хэмээх хандивын тоглолтын зохион байгуулах гэж байна.

Б.Батцэцэгийн эмчилгээнд зориулсан “Сэтгэлийн илч” хандивын тоглолт ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 21-нд 19.00 цагас UB Palace-ын концертын их танхимд болох юм. Түүний тоглолтод нийтийн болон рок поп, хип хоп хамтлаг дуучид оролцож, ая дуугаа өргөх бөгөөд тоглолтын үнэ 15.000 төгрөг.

Залуучуудын анхдугаар олимпийн аварга ОУХМ Б.Батцэцэгийн эмчилгээнд 20 сая төгрөг шаардлагатай бөгөөд Тайландаас хоёр эмч авчран хагалгааг хийлгүүлэх бодолтой байна гэж зохион байгуулагчид мэдээлэв.

Б.НАМУУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж