Жералиэн Тэлли
Фото: Rebecca Cook / Reuters
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Жералиэн Тэлли (Jeralean Talley) 116 насандаа Детройтын дагуул хот Инкстерт таалал төгсчээ. Тэллигийн гэр бүлийнхэн түүнийг зургадугаар сарын 17-нд унтаж байгаад нас барсан гэжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Арканзаст 116 настай Гертруда Уивер (Gertrude Weaver) өөд болсны дараа дэлхийн хамгийн урт настай хүнээр Тэллийг тодруулаад байсан юм.
Тэлли сэтгүүлч нарт ярихдаа, хүссэн зүйлээ иддэг, өөрийн гэр бүлд хайртай, бурханд итгэдэг гэжээ. Түүний гэр бүлийнхэн Жералиэн диетад итгэдэггүй “эрүүл бус” хоол хэрэглэдэг гэж хэлсэн гэнэ.
Тэлли гэдэг африк гаралтай эмэгтэй “ойр дотны хүндээ арьсны өнгөөс нь үл хамааран сайнаар ханд. Тэр нь эргээд танд туслана” хэмээн ярьдаг байжээ.
Тэллийн өмнө, Уивер гэдэг хүн дэлхийн хамгийн өндөр настай хүн цолыг нэг долоо хоногийн турш аваад байсан. Японы 117 настай эмэгтэй Мисао Окава гэдэг эмэгтэй 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд нас барсны дараа тэрээр албан ёсоор дэлхийн хамгийн урт настай хүн гэж зарлагдсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР