Ипотекийн зээлд 70498 иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлд 70498 иргэн хамрагджээ

Дөрөвдүгээр сард нийт 1679 зээлдэгчид 96.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3082.7 1 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 70498-т хүрчээ. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 73.4 хувь буюу 2263.9 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 24.3 хувь буюу 750.5 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.2 хувь буюу 68.2 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж