Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулагдаж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулахаар эрх авсан 50 байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс “Дүнжингарав” дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дүүргүүдийн ХХҮХ-ээс суралцах эрхийн бичиг авсан иргэдэд сургалтын байгууллагуудын мэдээллийг хүргэж, сургалтад хамрагдах эрхийн бичгийн бичилт хийн ажиллаж байна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.