Хуулиараа УИХ-ын хаврын чуулганыг ирэх долдугаар сарын 1-нд хаах ёстой. Гэвч хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн гол хуулиудаа УИХ баталж чадаагүй, хаах хугацаа өдөр, өдрөөр ойртож байгаа нь хугацааг сунгаж хуралдуулахаас аргагүй болгожээ. УИХ-ын дарга З.Энхболдын тайлбарлаж байгаагаар бол хаврын чуулганыг долдугаар сарын 10-н хүртэл сунгана. Энэ хугацаанд амжихгүй бол долдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган зарлаж хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан хуулиудаа хэлэлцэж ажлаа нугалах юм байна.
Онцлоход, УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд нээсэн юм. Үүнээс хойш бүтэн хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.
Г.ДАРЬ