Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг тавдугаар сараас зохион байгуулан ажиллаж байна.
Төлөвлөгөөний дагуу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нийт 48 хорооны иргэдийг хамруулан 13 байршилд ажиллаж, холбогдох хөтөлбөр арга хэмжээнд хэрхэн хамрагдах болон зохистой, тогтвортой ажлын байртай болоход чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө өгч, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос хүргэн ажиллалаа гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ