Монголын ахмадын шигшээ баг алдарт "Арсенал" клубийн тоглогч асан домогт Роберт Пирес тэргүүтэй Францын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийж байна.
МХБХ-ны төв талбайд болж буй тоглолт 2:2-оор өндөрлөлөө.
Тоглолт эхлээд дөрөв дэх минутад Монголын ахмадын шигшээ багийн тамирчин Д.Эрдэнэ-Очир эхний гоолыг оруулсан. Мөн 41 дэх минутад Францын шигшээ багийн тоглогч Роберт Пирес гоолдож тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлээд байсан. Тэгвэл 70 дахь минутад 4 дугаартай Лхүмбэнгарав 2 дахь гоолыг хийснээр манай баг 2:1-ээр тэргүүлж эхлээд байна.
Тоглолтыг MNС, TM телевизүүд шууд дамжуулан хүргэж байна.
Зураглаач Ц.АРИУНБОЛД
Ч.БОЛОР