Ардчилсан намын жагсаал ямар үнэтэй вэ? | News.MN

Ардчилсан намын жагсаал ямар үнэтэй вэ?

VS

Ардчилсан намын жагсаал ямар үнэтэй вэ?

Сүүлийн нэг сар гаруй хугацаанд Ардчилсан намын гишүүд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулж байна. Тэдний зүгээс хариуцлага алдсан сайд нарыг огцруулах шаардаж байгаа бол эрх баригчдын зүгээс Ардчилсан намыг "шоудаж" байна хэмээн шүүмжилж байгаа юм. Энэ удаагийн VS буландаа Ардчилсан намын жагсаал мөнгөтэй эсэх талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

Н.Батсүмбэрэл
МАН-ын Улстөрийн бодлогын газрын дарга

-Сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүд нэлээд гаргаж байна. 1990 онд хонхны дуунаар Монгол хүний эрх чөлөө, ардчиллын төлөө зүтгэж ирсэн АН өнөөдөр цөөн хэдэн хулгайчид, авлигачдыг хамгаалдаг, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг нам болж хувирсанд харамсч байна. 2012-2016 онуудад Монголын төрийг АН удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийг 2016 онд манай намд хүлээлгэн өгөхдөө хасах түвшинд хүргэж улс орны эдийн засгийг дампууруулж, төрийг самууруулж  хүлээлгэн өгсөн.

Ийм дампуурсан төр, хасахтай эдийн засгийг МАН өнөөдөр эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хүргэж төр дэх ялзрал, дампуурлыг засаж залруулж ажиллаж байна. Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэгийг хорьсон. Энэ банкнаас хамааралтай улс төрийн нам, улстөрчид амиа  тавьж жагсаал цуглаа хийж,  харагдсан болгон руугаа  дайрч байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал, УИХ, орон нутгийн сонгуулийн тойрог горьдсон нөхдүүдийг ил гаргаж жагсаал цуглаан хийлгэж байна.

Жагсаалтыг Эрүүл мэндийн яам руу чиглэн хийж байгаа Ж.Амарсанаа гэх нөхөр өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж  байсан боловч хувьдаа эмнэлэгтэй энэ нөхөр хэдэн зуун сая төгрөгийн тендер авч төрийн ажлыг хийгээгүй гэдгийг салбарын сайд нь тод хэлж байсан. Ийм л хүн өнөөдөр эрүүл, шударга хүн болох гэж ярьж, салбаганаж явна. Энэ байдлаа одоо зогсоох ёстой.

О.Магнай:
АН-ын Нарийн бичгийн дарга

-Нэр бүхий яамдын гадаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ жагсаал цуглаан иргэдийн цэвэр санаачилгаар хийгдсэн. Иргэдийн сайн дурын тэмцлийг АН дэмжсэн. Харамсалтай нь, эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой. Энэ нь яавч зөв зүйл биш. Эрүүл мэндийн сайд тэмбүүтэй тэмцэнэ гэсэн хариуцлагагүй мэдэгдлээс болж өнөөдөр аялал жуулчлалын компанид захиалга өгсөн жуулчдын 20 хувь нь захиалгаа цуцалсан байна. 

Монголд 40-50 мянган жуулчин ирэхээр байсан ч аяллаа цуцалсан гэж ойлгож болно. Монголд ирээд ойролцоогоор нэг жуулчин 1000 ам.доллар зарцуулна гэж тооцвол манай улс жуулчдаас 40 сая ам.доллар олох боломжийг Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж алдлаа. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Гурав дахь асуудал нь иргэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж тэмцсэн. АН энэ тэмцлийг дэмжсэн. Эрх баригчдын ярьж байсан шиг АН нэг жагсаалыг 40 саяар зохион байгуулсан асуудал огт байхгүй. АН өнөөдөр сөрөг хүчин. 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү АН-д байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хийх ажил маш их байгаа. Харамсалтай нь, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг ч ажил хийсэнгүй. Зарим томоохон хэргүүдийг шударгаар шийднэ гэж хүлээж байсан. Гэвч нийгмийн хүлээлтийг өнөөдрийг хүртэл хангаж чадахгүй байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-26 91.109.29.142

Magnai bol khamgii khudlaa khulgaich. Oyutan baikhiin surlagagui bult bult userdeg tom amnaas tsashgui amitan baisan

Avatar

Зочин 2019-06-26 66.181.187.116

40сая гээд л…. салхинд хийсчихжээ

Avatar

Зочин 2019-06-26 66.181.176.41

Энэ дарваан хар юу хийх гээд байна

Avatar

Гана 2019-06-26 203.91.115.42

АН эхлээд өөрийн намаа шинэчилж цэвэрлэж байж олны дэмжлэг авна.

Avatar

Зочин 2019-06-26 119.40.103.6

АН-ынхан Нямдоржийг зайлуулж чадвал Эрдэнэ, Эрдэнэбат мэтийн удирдлагуудад нь ашигтай.

Avatar

Altan 2019-06-26 65.49.38.138

AN odoo khend ch khereggui nam bolson, ta nar 2 udaa УИХ, засгийн газарт baikhdaa 2 uuland n ediin zasag suiruulsen 1996-2000, 2012 – 2016. Tegeed khamtarsan zasgiin gazart ovoo daruulgatai baisan tuldaa uls oron tesch uldsen. AN aas garsan gants yeronkhiilegch n Mongol usliig bas suiruulsen, eebee gej nukhur baina. Ta nart oligtoi yum neg ch alga, gishuudee kharchikh, khugshin zaluugui shunaliin tulam, aashnii tulam. Zarimdaa AN iinkhnii kharkhaar unekheer mongol khunuu gekhed ergelzdeg bolj!!!

Avatar

Зочин 2019-06-26 59.153.112.50

Их сүр дуйлантай олон пайз барьсан жагсаал болгон төлбөртэй бдаг гэсэн.МАН төсвийн мөнгө тарааж ЗГ нөөцийн гэр барьдагаараа ялгаатай гэж хэвлэлд гарч буй мэдээлэлүүдээс ойлгосон

Avatar

d 2019-06-26 103.212.118.78

Ene arhichin s** irgediin tuluulugchinhuu ajliig hiigeesei

Avatar

zochin 2019-06-26 103.9.88.162

Uvuliin jagsaald oroltson humuus 50000 tugrugiin tuhai yrij bsan. zunii jagsaal hed yum boloo

Avatar

Amar 2019-06-26 202.179.25.159

АН бусдаас буруу хайж байхаар дээрээ байгаа МАНАН мафийн гишүүдтэйгээ тэмцээч ээ.

Avatar

зочин 2019-06-26 203.91.118.180

Магнай чиний мөнгө тараасан мөнгөний бүх юм баримтттайгаа байгаа худлаа бүү ярь

Avatar

Bathurel 2019-06-26 202.9.43.105

Магнай овоо залуу юм гэж бодсон шалихгүй нэг сөнсэн намын генсек болоод л амаа үдүүлчихдэг мангар пацаан юм байна

Avatar

За, чи битгий xyц 2019-06-26 202.131.245.243

Дарваан Муссолини битгий дарвалзаад байгаарай, муу хар пиздa минь. Чи 5 хүний амь насыг хариуцах ёстой гэмт этгээд мөн шүү.

Avatar

Zochin 2019-06-26 203.91.115.252

Манжийн дарлалд байхдаа тэмсүүрсэн Монголыг Ардын хувьсгал ялаад социализмын үед бүрэн эмчилж алга болгосон шүү. Харин ардчилал /АН/ гараад 30 жилийг дотор ард түмнээ тэмбүүгээр өвчлүүллээ. Эрдэнэ, Магнай хоёр тэмбүүтэй хүмүүст очиж ухуулага сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийж өгвөл ард түмэн та нарт баярлах байхдаа.

Avatar

Зочин 2019-06-26 202.131.233.214

00-доо энэ –оос нэг нэг тавичуул юун биде байдаг байхдаа.

Avatar

Зочин 2019-06-26 64.119.17.8

Batsumberel gj Ene Shar javijtai huuhdiig TV -eer harsan humuus baahan ineeldev.Hurelsuhiig neg muu duuraimaar aydah yum.Hii hashgiraad l,shiidemgii dur uzuuleh ged yadchihsan.Huurhii hunii gar Hul yavah ch hetsuu yum da gj bodogdov.Jujigleh geed chadahgui.Uruvdmuur amidrah yum

Avatar

Зочин 2019-06-26 64.119.17.8

Batsumberel gj Ene huuhdiig haraad bid nar baahan ineeldev.Huurhii Hurelsuhiig duuraih geed huguu hulduu chirev.Hii salbagnaad zorimog hun bolj haragdah geed. Muu eriin duu changa gj hii baahan hashgiraad.Huurhii huuchin huu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж