Хүнсний 20-ийн нүхэн гарцыг 130 саяар шинэчилжээ | News.MN

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг 130 саяар шинэчилжээ

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг 130 саяар шинэчилжээ

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг 130 саяар шинэчилжээ

Хуучнаар “Хүнсний 20” буюу одоогийн Мөнгөн завьяагийн урд байрлах нүхэн гарц анх 1988 онд баригдаж, саяхныг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй. Иймд тус нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дуусчээ.

Нийт 130 орчим сая төгрөгөөр засварласан тус нүхэн гарцад худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүс наймаа хийх зориулалтгүй гэдгээрээ онцлогтой. Өмнө нь дөрвөн худалдаа эрхлэгч тогтмол үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд үүнээс ч өмнө 1990-ээд оноос хувь хүмүүс энд ямар нэг зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулж байжээ.

Шинэчлэн засварласан тус нүхэн гарцын шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулсан байна. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулжээ. Цаашид камерын хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянах аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн хэлснээр 2015 онд уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн тамгын газарт 870 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий үндсэн хөрөнгөөр шилжүүлсэн ч зардлаа дийлэхгүй байна гэх шалтгаанаар эзэнгүй хаягджээ. Тэгвэл шинэчлэн засварласан нүхэн гарцын гадна болон дотор талын зар сурталчилгааны орлогоор цэвэрлэгээ үйлчилгээг зохицуулахаар болжээ. Ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг "Элит" констракшн хариуцах юм байна.

Улаанбаатар хотод гурван нүхэн гарц байдгийн нэгийг ийнхүү шинэчлэн засварласан бол цаашид үлдсэн хоёр нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар судалгааны ажлыг хийх аж.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Болдбаатар 2019-06-26 203.91.115.42

Гадна талын тэр хашлага нь илүү зардал хуучнаараа хийх нь цэвэрхэн харагдах байлаа? Ер мөнгө идэх арга л юм даа?

Avatar

asdfasf 2019-06-26 202.179.26.144

ядаж ганц камер зоочихгүй дэ

Avatar

зочин 2019-06-26 66.181.161.58

Гадна төмөр рамыг нь гагнаж байгааг харсан , тунч чадвар муутай нөхөр, цоо цоо хатгаж байна лээ дээ … Нэг өдөр нурах бий дээ !!! ..

Avatar

Зочин 2019-06-26 202.179.27.127

goe l bolson baina. hezee iim bailaa daa

Avatar

Амарсайхан урагшаа 2019-06-26 202.179.26.51

ХОТЫГ ХОРИН ЖИЛ ЗАЖИЛСАН МИ ОВОГТЫНХНЫ БОХИР ДУУСАХГҮЙ ДУУСАХГҮЙ. ТЭР БАТБОЛДЫНХ НЬ ДАРАА ТУРХИРСАН МӨНХЧУЛУУНЫХ НЬ УЛАЙРЧ БАЙСНЫГЭЭ. ИХ ЛУЙВАР ХУЛГАЙТАЙ ХҮМҮҮС АРГАГҮЙ Ч ЮМ УУ!

Avatar

зочин 2019-06-26 59.153.115.128

Сайхан болсон байнлээ. 130 саяыг нэг ЖДҮ -чин авч хувьдаа ашиглаж байснаас иймэрхүү бүтээн байгуулалт хийж байвал болоошдээ. хүний хийсэн бүтээснийг муу талаас нь өөнтөглөж байдаг гутранга үзэлт атаа жөтөөнд баригдсан хүн хогнууд элдэв юм солиордгоо болих хэрэгтэй

Avatar

зочин 2019-06-26 203.91.116.118

Гоё болжээ, бас юм хийж байна аа

Avatar

зочин 2019-06-26 203.91.116.118

Гоё болжээ, бас юм хийж байна аа,

Avatar

Зочин 2019-06-26 103.229.121.102

Сайхан л болсон байна.Баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-06-26 202.126.89.224

АН нам шиг тэр бумаар хийгээгүй ажил. юм хийжил байна шдээ оркуудаа. Та нарт хаваск ш дээ. ядаж хогоо болон бие засаад сурчих дараа нь шүүмжил. Цэцэрлэгийн байшинг 3 сар баридаггүй юм малаа, ядаж каркас төмөр хэдэн төг вэ гэдэгээ мэдэх үү, будгийн үнэ хэд гэдгийг мэдэх үү.

Avatar

зочин 2019-06-26 66.181.177.180

3 сарын 25-наас 6 сарын 25-ны хооронд бүтэн 3-н сар хийсэн ажил цэцэрлэгийн байшин барьчихаар хугацаа, плита наагаад, будаад,төмөр карказан саравч хийхэд 130 сая арай л дэндүү үрлэгэн төсөвтэй хийсэн, хаана байна тэр зардасан тендер нь, гантөмөр гэж цаддаггүй хулгайч байнаа

Avatar

Зочин 2019-06-26 103.229.176.130

хятадууд бол энийг 3 хоногийн дотор л хийх байх даа

Avatar

зочин 2019-06-26 59.153.115.128

130 саяыг нэг ЖДҮ -чин авч хувьдаа ашиглаж байснаас иймэрхүү бүтээн байгуулалт хийж байвал болоошдээ. хүний хийсэн бүтээснийг муу талаас нь өөнтөглөж байдаг гутранга үзэлт атаа жөтөөнд баригдсан хүн хогнууд элдэв юм солиордгоо болих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-26 66.181.176.176

архитектур дизайны шийдэл гэж түй ч алга

Avatar

зочин 2019-06-26 59.153.115.128

тэнэгт чиний хий бүтээсэн юм хаана байна. бусдад атаархагч өөдгүй бурангу үзэлтэн

Avatar

Зочин 2019-06-26 182.160.36.199

БРАВО

Avatar

Зочин 2019-06-26 202.131.227.178

ус нэвтрэх асуудлыг аа шийлсэн үү? усархаг жил ус нэвчиж бусниулах уу?

Avatar

Зочин 2019-06-26 103.229.176.130

давхар функцтай гэж байгаа, бороо орохоор бассейн болгож ашиглана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж