Цадталаа идэх хангалтгүй | News.MN

Цадталаа идэх хангалтгүй

Цадталаа идэх хангалтгүй

Цадталаа идэх хангалтгүй

Тал дүүрэн малтай монголчуудын хувьд “өлсгөлөн” гэдэг үг хаа хол сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Монголчууд далд өлсгөлөнд хэдийн нэрвэгджээ. Өнөөдөр монголчуудын хоол хүнсний 63 хувийг дан ганц гурилан бүтээгдэхүүн эзэлж байгааг эрдэмтэн судлаачид баталсан байна.

Бусад нэр төрлийн хүнс үлдсэн цөөн хэдхэн хувийг эзэлж байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр бид өнөөдөр хоол хүнсээ зохистой хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Хүмүүс зохистой хооллолт гэхээр л өөх тосгүй, жимс ногоо их идэх ёстой гэж ойлгодог. Гэтэл зохистой хооллолт гэдэг нь олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг өдөр тутам зохистой хэмжээгээр, нас, биеийнхээ онцлогт тохируулан хэрэглэхийг хэлэх аж.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтдийн хийсэн “Хүн амын хүнсний хэрэглээний өнөөгийн байдал, чиг хандлага” судалгаагаар Монголын насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь илүүдэл жинтэй. Хүүхдүүдийн маань 25 хувь нь таргалалттай байна гэсэн дүн гарчээ.

Цаашдаа ийм хэв маягаар буруу хооллоод байвал үхэлд хүргэх таван тэргүүлэх өвчинд нэрвэгдэхэд тун ойрхон байна гэдгийг судлаачид тогтоожээ. Үүнд зүрх судасны өвчлөл, хавдар, гэмтлийн гаралтай өвчин, хоол боловсруулах систем, амьсгалын замын өвчин багтаж байгаа юм.

ЦАДТАЛАА ИДСЭН Ч ХЭРЭГТЭЙ АМИН ДЭМЭЭ АВЧ ЧАДДАГГҮЙ

Энэ судалгаагаар нийт хүн амын 77.8 хувь буюу 10 хүний найм нь зохистой хооллолтын зөвлөмжийн талаар огт мэддэггүй. Хүнсний бүтээгдэхүүний сонголт хийхдээ 70.7 хувь нь хадгалалтын хугацааг, 9.5 хувь нь орц найрлага, ашиг тусыг хардаг бол 21.6 хувь нь огт анзааралгүй худалдан авдаг гэж хариулжээ. Мөн олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх талаар таван хүний нэг нь ойлголттой байгаа нь шим тэжээлийн тухай мэдлэг хангалтгүй, боловсрол олгох тогтолцоогүй, төлөвшөөгүй байгааг харуулж буй юм.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, зөвлөх инженер, доктор Ж.Туяацэцэг судалгааны дүнгээс өчигдөр /2019.06.25/ танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүн өдөрт 2400 мкг/л илчлэгийг хоол хүнснээсээ авч байх ёстой. Үүний 90 грамм нь уургийн гаралтай бүтээгдэхүүн, 67 граммын өөх тос, 360 грамм нүүрс ус, хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Гэтэл монголчуудын хүнсний хэрэглээний өнөөгийн байдлыг авч үзвэл энэ зөвлөмжийн дагуу хоол хүнсээ хэрэглэж чадахгүй байна. Энэ судалгаагаар монголчуудын хоол хүнсний 63 хувийг гурилан бүтээгдэхүүн эзэлж байна гэдэг тоон үзүүлэлт гарсан. Бусад нэр төрлийн хүнс үлдсэн хувийг эзэлж байна гэсэн үг. Цаашид буруу хооллоод байвал монголчууд халдварын бус өвчлөлөөр нэрвэгдэх нь” гэдгийг хэлж байв.

Бид өдөрт гурав, дөрвөн удаа цадталаа идэж байгаа боловч хэрэгтэй зүйлээ идэж чадахгүй байна. Аминдэм, эрдэс бодисын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаагаас өнөөдөр далд өлсгөлөнд нэрвэгдээд байна. Ялангуяа гурилан бүтээгдэхүүн таргалалтын суурь болж байна. Авах ёстой илчлэгээ авахгүй хий хоосон илчлэг авснаар бичил элементийн дутагдалд орж гүйцэх нь ээ.

Жишээлбэл, судалгаанаас харахад хүн амын С аминдэмийн хэрэглээ физиологийн нормын 40 хувь ч хүрэхгүй байна. Зүүн бүсийн А аминдэмийн хүртээмж хамгийн доогуур буюу 445 мкг/л байхад С, В1, В2, В6 аминдэмийн хүртээмж оршин байгаа газраас үл хамааран хангалтгүй түвшинд байна гэдгийг тогтоожээ.

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД ДАЛД ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭЖ БАЙНА

Хоол хүнсээр авах аминдэм, эрдэс бодисын далд өлсгөлөнд Монгол Улсын хүн ам тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд олноор нэрвэгдээд байгааг судалгааны дүн харуулжээ. Монголчуудын ихэнх нь зохисгүй хооллолт, хооллолтын дадал тааруу, цөөн нэр төрлийн хүнсийг өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн нь үүний гол шалтгаан гэдгийг давтан хэлье.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Хоол судлалын алба 1992 оноос өнөөг хүртэл нийт хүн ам, хүүхэд эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх судалгааг үндэсний түвшинд таван удаа зохион байгуулж, төмөр, иод, А, Д аминдэм дутал, түүнээс шалтгаалсан эмгэг Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байгааг тогтоосон.

Тус төвийн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн дундах төмөр дутлын тархалт”-ны судалгаагаар ойролцоогоор төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүд 30 орчим хувь төмөр дуталтай байгаа нь энэ төрлийн “далд өлсгөлөн” манай улсын нэн тэргүүнд шийдэх ёстой эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг илтгэж байна.

Харин бага насны хүүхдүүдийн хувьд 6-11 насныхны 99 хувь нь түргэн хоол буюу илчлэг өндөр, шим тэжээл багатай хүнсээр тогтмол хооллож байгааг эрдэмтдийн судалгаа харуулжээ.

Мөн ихэнх хүүхэд өдөр бүр чихэрлэг хүнс хэрэглэж, хэрэгтэй аминдэм, эрдэс бодисоор хангагдаж чадахгүй далд өлсгөлөнд нэрвэгдээд байна. Та бидний амьдралын буруу хэвшил өөрт болоод үр хүүхдийн тань эрүүл мэндэд ямар хор хөнөөл дагуулж буй эргэцүүлж, хоол хүнсэндээ анхаарахыг зөвлөе.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Shuurai ah ny 2019-06-26 202.9.42.183

Huns hooloo oorsdoo beldej zov hereglej surah estoi shuu..tor zasag end ogt hamaagui..odoo ene shodorgocuud jonhkuundad bol buurch hamrahgui..odort ganc gambir iddeg turkmen afganuud delhii deer hamgiin huchirheg bogood eruul humuus baina..manaihan ch sociin ued odort 5 boorcog ideed oroi ny ovoldoo canc ayaga lapsha iddeg baisan targalalt ovchin gej asuudal ugui baisan..gadnii belen buteegdehuunees l hereglejgui cagaan ideegee zun hodoo ochood beldeed avch bai huuhduudee mine

Avatar

Чимэгбаяр 2019-06-26 158.26.131.12

Судалгааг нь хаанаас уншиж болох вэ? ШУТИС-ийн онлайн мэдээллийн санд байдаг бол линкийг нь өгч тусална уу? Баярлалаа

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.126

Урдаас орж ирж бгаа жимс бол харахад л жимс шиг харагдаж бгаа боловч химийн бордоогоор бордсон, ямар ч амт шимгүй зүгээр л хор. Тэгвэл томхон шиг хүлэмж байгуулаад тэндээ ногоочдод талбай түрээслүүлж, олон төрлийн жимс, нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангая. 50 га газарт хүлэмж байгуулахад 40 тэрбум төгрөг шаардагдана гээ биз дээ. Тэр 40 тэрбум төгрөгийг яаж ийгээд босгож болдоггүй юм уу.

Avatar

Зочин 2019-06-26 150.129.141.8

Ардын намынхан хүнд хэрэгтэй юм хийхийг хараагүй. Өөрсдөө баяжих бүхнийг хамах ёроолгүй шуналд идэгдсэн гарууд

Avatar

Худлаа ш*** юм 2019-06-26 150.129.141.8

Иргэдийг л буруу амьдардаг гээд дайраад унах нь ардын намынхны дээр үeээсээ байсан үндсэн шинж ба тэдний сэтгэцийн өвчин сэтгэлгээний гажиг гэсэн. Иргэдээ 30 жилээр ядуу дорой байлгаж буй цаашид ч ийм хэвээр байлгахаар хүсэл зорилт дүүрэн ардын намынхан. Ардын намынхны сэтгэцийн өвчин нь хурцадсан архагшсан эдгэрэх ямар ч найдваргүй болсныг энэ бүхэн илчилж байгаа. Хэн 3 удаа цадцатлаа идээд байгааг ёстой мэдэхгүй ойлгохгүй юм байна. Илэрхий ингэж худлаа шаахаа болиоч.

Avatar

> 2019-06-26 49.0.212.241

Тэр үнэн, одоо махны үнэ дийлдэхээ больсноос гурил голцуу юм идэхээс өөр замгүй байна, манайх махгүй шахам цуйван хийхэд би л гэхэд литр шахууг идэж байж идсэн болдог

Avatar

зочин 2019-06-26 202.179.26.21

Цуйванг литрээр хэмжих үү.

Avatar

Зочин 2019-06-26 202.21.99.42

500мл аягаар 2 иддэг нөхөр байхгүй юу

Avatar

Зочин 2019-06-26 202.131.245.243

Амссан бол идсэн гэж бод, идсэн бол цадсан гэж итгэ гэж хөгшчүүл сургасан. Өлссөн ч өлсөөгүй юм шиг, өвдсөн ч өвдөөгүй юм шиг, зовсон ч зовоогүй юм шиг бай.

Avatar

> 2019-06-26 49.0.212.241

Амссан бол идсэн гэж бод, идсэн бол цадсан гэж итгэ гэдэг чинь харин алт шиг үг байна

Avatar

Зочин 2019-06-26 66.181.184.234

ГАНЦХАН ЖИШЭЭГ Л БОДООД ҮЗЬЕ. МОНГОЛЧУУД АМРАЛТ ЗУГААЛГАД ОЛНООРОО АМРАХ ГЭЖ ЯВДАГ БИЛҮҮ ЯДРАХ ГЭЖ ЯВДАГ БИЛҮҮ. ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ, БОЛОХГҮЙ ГЭХЭЭР БОЛНО ОО ГЭЖ ЗҮТГЭДЭГЭЭ ЗАСАХ ЮМ БОЛ АХИЦ ДЭВШИЛ ГАРАХ Л БОЛНО.

Avatar

zochin 2019-06-26 180.149.96.90

Ene uneheer chuhal sedev, gol n manaid eruul naidvartai hunsnii buteegdehuun gej alga, deern dotoodiin uildverlegchid tuuhii edee gadnaas avch bna, udurt hun 30-40 ner turliin huns hereglej baij say shim tejeelee nuhdug. Koread amidarch bhad tednii hool und yamar saihan arvin songolttoi ym be, yamarch hool idsen shan holiod ideh nogoo urgamluud n mash ih, shineeree, mgld ireed neeree hool tejeeliin dutagdald orj bna

Avatar

Hunsnii batalgaagui 2019-06-26 108.218.234.108

Hunsnii batalgaagui, ner turul ni ch tsuuhun, hyatdiin hortoi jims baij diildeshgui unetei. Tegeed teriig ni humuus heneg ch gui avch idetsgeegeed l. Mongolchuud yaduu yumuu geheer mash tansag heregleetei, biye bieyneesee davah geed l shunaltaad bn.

Avatar

ыбыб 2019-06-26 202.131.253.66

Ард иргэдийнхээ хүнсэнд анхаарал хандуулмаар байна аа. Мөн гадагшаа урсаж буй архи дарсны мөнгийг хязгаарлаж, гаднаас архи оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Та нар хараарай. Хятад Солонгос Орос бүгд зөвхөн өөрсдийн үйлдвэрийн архийг зардаг. Маш их мөнгө дэмий гадагшаа урсч байна.

Avatar

ok 2019-06-26 103.212.117.63

монголын хөрсөнд ногоо төрөл төрлөөр нь таримаар байна, тэгээд мэргэжлийн хяналтынхан мах хүнсэндээ маш сайн ариун цэврийн хяналтаа тавимаар байнаадаа, бараг л өлсгөлөн явж байх нь эрүүл болчоод байна наана чинь, жимс ногоо бараг дан х***а ногоотой холицон, бараг л худалдагч нар нь бүгд худлаа хэлэхийн дон туссан, монгол ногоо гэчихээд, х***а ногоотой хольцон, гээд л бүх захуудынх нь мах нь ил, хажуугаар нь тоос шороо болцон хүмүүс холхилдоод л , монголд бол хэцүү шүү.

Avatar

Зочин 2019-06-26 203.91.112.133

нэмэлт хэрэглэ

Avatar

бат 2019-06-26 103.10.22.177

тэгээд юу идэх юм бэ? худлаа л тийм байна ийм байна гэх юм арга замыг заах хэрэгтэй. шаардлагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй.хөрөнгө мөнгийг тавих хэрэгтэй.

Avatar

zochin 2019-06-26 68.148.158.2

1990 onoos umnu mongolchuud guril gurilan buteegdehuu uuhtei mahnaas uur zuil barag iddeggui baisan ba mongolchuud barag bugdeeree turanhai baisan. Tegeheer guril bol turaadag hool shuu.

Avatar

Зочин 2019-06-26 150.129.141.40

ТЭР ҮЕД ЧИНЬ ХУВЦАСАА УГААХААС ӨГСҮҮЛЭЭД , ДЭЛГҮҮР ЯВАХ БҮХ ЗҮЙЛИЙГ БИЕИЙН ХҮЧЭЭР АМЖУУЛДАГ БАЙСАН БОЛОХООР Л ТЭР .ГУРИЛ ДЭЭД ЗЭРГИЙН ТАРГАЛУУЛАГЧ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ДАХИНААРАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН.

Avatar

zochin 2019-06-26 68.148.158.2

Guril baga iddeg jims nogoo ih iddeg amerkuud targalaad baih yumaa.

Avatar

Зочин 2019-06-26 202.21.116.130

mc donalds chin nuli guril bizde. ter sharsan bas targaluulna

Avatar

Зочин 2019-06-26 182.160.38.194

Огт гурил идэхгүй 14 хоноход би лав 7кг турсан байсан гурил бол гамшгийн хүнс шүү хүмүүс минь

Avatar

zochin 2019-06-26 68.148.158.2

Mongolchuud 1990 onoos umnu ganchan guril gurilan buteegdehuun uuhtei mah iddeg baisan ba barag bugdeeree turanhai baisan. Tegeheer guril bol turaadag hool shiuu.

Avatar

хотын иргэн 2019-06-26 203.169.49.107

Үнээний цэвэр сүү хүүхдэд хамгаас чухал. Түүнээс биш хуурай сүүгээр найруулсан биш. Монголд жимс хэт үнэтэй байдаг. Усан үзэм л гэхэд нэг кг нь 20000 төг байна. Монгол улс гадаадас авдаг эм тарианд асар их валют зарцуулж байна. Үүний оронд үнээнийхээ механикжсан фермүүдийг сэргээх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж