"Калашников" концерн АК-12 автомат бууныхаа иргэний загварыг үйлдвэрлэлээ хэмээн тус концернийн ерөнхий захирал Владимир Дмитриев хэллээ.
“АК-12 автомат буу маш амжилттай болсон. Бид Батлан хамгаалах яамтай гурван жилийн гэрээ байгуулсан. Шинэ автоматыг жирийн хүмүүс ч сонирхож байгааг бодолцон иргэний загварыг гаргалаа. Иргэний загварыг АК TR3 хэмээн нэрлэсэн” гэж тэр хэллээ.
Гэхдээ тус концернийн шинжээч Владимир Онокойн хэлснээр, иргэний загвар нь цэргийн зориулалттай буутай ижил автоматаар шүршдэггүй ажээ.
“Калашников” концернийн АК-12 болон АК-15 автоматуудыг Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн 2018 эхээр зэвсэглэлдээ оруулаад байгаа юм. Эдгээр загварыг Оросын цэргийн шинэ үеийн дүр болох “Ратник”-т тохируулан үйлдвэрлэжээ.
“Ратник” бол орчин үеийн орос цэргийн өвч зэвсэглэлийн дүр бөгөөд үүнд галт зэвсэг, холбоо болон тагнуулын хэрэгсэл, хамгаалалтын хэрэгслүүд зэрэг 10 гаруй хэрэгсэлтэй байх юм. 2020 оны сүүл гэхэд хуурай замын бүх цэргээ “Ратник”-аар хангах зорилтыг Батлан хамгаалах яам тавиад байгаа юм.
Холбоотой мэдээ