Ньюс хөтөч: Сангийн сайд 15 сая еврогийн төслийн гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Сангийн сайд 15 сая еврогийн төслийн гэрээ байгуулна

Ньюс хөтөч: Сангийн сайд 15 сая еврогийн төслийн гэрээ байгуулна

“Ньюс” агентлаг өнөөдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУСЯ-нд эрдэмтэн, судлаачидтай уулзана.

-ШӨХТГ-аас “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99923589

09.30 цагт

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт

-“Бүс ба зам – Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийн нээлт, хагалгаа хийлгэсэн иргэдийн боолтыг авах ёслолын үйл ажиллагаа Цэргийн Төв эмнэлэгт болно. Утас: 80077114

-Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Боловсролын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө шаардлага хүргүүлнэ. Утас: 80060393

-“Шилэн нам” Авлигын эсрэг түншлэл, “Транспэрэнси Интернэшнл-Монгол” байгууллагуудаас санаачлан Авлигатай тэмцэх газартай хамтран Европын холбооны дэмжлэгээр зохион байгуулж буй “Улстөрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хэлэлцүүлэг “Блю Скай” зочид буудлын “Кристал” танхимд болно.

-МҮЭСТО-д мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225

-“Blue Sky” зочид буудалд “Улс төрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт

-УУХҮЯ-нд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдээлнэ. Утас: 99089666, 99209315

-ЭМЯ-нд “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060

13.00 цагт

МУИС-ийн Номын санд “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99008498, 88099373

13.30 цагт

Сангийн яаманд Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах төслийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурна.

14.00 цагт 

Цэргийн төв эмнэлэгт Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Бүс ба зам – Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийн нээлт болно. Утас: 80077114

14.00 цагт

Спортын төв ордонд "Токио-2020" олимпийн эрхийн оноо өгөх бадминтоны олон улсын тэмцээн эхэлнэ.

16.00 цагт

Сүхбаатарын талбайд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуусын “Try Mongolia 2019” нөлөөллийн аялалын тайланг танилцуулна. Утас: 99931551

17.30 цагт

Техник спортын төв клубт Монголын буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт

“Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт

“Эрүүдэн шүүлт ба Хүний эрх” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV Конгрессыг Монгол Улсад зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болно. Утас: 91915340, 99047423, 99519677

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж