6000 тонн бензинтэй хөлгийг дээрэмчид эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

6000 тонн бензинтэй хөлгийг дээрэмчид эзэлжээ

 

Малайзийн тусгай хүчнийхэн далайн дээрэмчдийн эзэлсэн 6000 тонн бензинтэй танкер хөлгийг мөрдөн хөөж байна гэж Bernama агентлаг мэдээлэв.

 

Цагдаагийн мэдээгээр уг хөлөг онгоцонд 16 малайз, таван индонез, нэг мьянмар иргэн байгаа гэнэ. Хөлгийг гар буу мачете заазуураар зэвсэглэсэн найман дээрэмчид эзлэн авсан байна. Далайн дээрэмчид уг хөлөг онгоцыг Индонезийн эргийн зүг авч яваа бөгөөд радиогоор хэлэлцээр хийхэд тэд хурдан завь өгч, мөрдөн мөшгөхөө зогсоохыг шаарджээ.

 

Тусгай ажиллагаанд 16 хөлөг онгоц, дөрвөн нисэх онгоц, 1200 хүн оролцож байгаа ажээ.

 

Малайзийн эрэг хавьд бензин ачсан танкер хөлөг алга боллоо гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж