ГЕГ, ШӨХГ хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

ГЕГ, ШӨХГ хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа

Гаалийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хоорондын “ХАМТЫН АЖИЛЛГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Гаалийн ерөнхий газрын хурлын тэнхимд боллоо. Монгол Улсын Гаалын ерөнхий газар хязгаарлагдмал байдаг учир ШӨХТГ-тай хамтран үйл ажиллагаа явуулж МУ-д нэвтрэх бараа бүтээгдэхүүнийг хамтран нягт шалгаж ажиллах юм. Мөн монополчилсон буюу хэт давуу эрхтэй аж ахуй эрхлэгчийг тогтоон, хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх төдийгүй жил бүр өөрсдийн ажлаа хамтран дүгнэж, хэрэгцээт мэдээллээ солилцон хэрэглэгч олонд зориулсан эрдэм шинжилгээний хурал, сургалт гэх олон арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллах аж. Энэхүү хамтын гэрээг ГЕГ-аас төлөөлөн ГЕГ-ын дарга, гаалын ерөнхий байцаагч Б.Цэнгэл, Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Р.Бямбаа, Захиргаа удирдлагын албаны дарга Г.Батсайхан нар болон ШӨХТГ-ыг төлөөлж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Тамгын газрын дарга Я.Сод-Эрдэнэ, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах газрын дарга Т.Сайнжаргал, зах зээлийн судалгаа, өрсөлдөөний зохицуулалтын дарга Ч.Батбилэг, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах газрийн мэргэжилтэн Б.Оюунцэцэг нар оролцлоо.

Ийнхүү гарын үсэг зурсанаар ГЕГ, ШӨХТГ хоорондын “ХАМТЫН АЖИЛЛГААНЫ САНАМЖ БИЧИГ” хүчин төгөлдөр болж баталгаажсан юм.

Б.НАМУУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж