Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Д.Рамсфельд бол АНУ-ын хамгийн нэр хүндтэй улстөрч, төрийн зүтгэлтний нэг. Залуу цагтаа улстөрч болж, Иллинойс мужийг төлөөлөн АНУ-ын Конгресст ажилласныхаа дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгч Никсоны зөвлөх, НАТО дахь АНУ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч Фордын дэргэд Цагаан ордны даргаар ажиллаж байгаад Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

 

Тэрээр АНУ-ын Батлан хамгаалахын түүхэнд хамгийн залуу сайд, бас хамгийн ахмад сайд байсан гэдгээрээ алдартай.

 

Л.Болд ч ардчилсан хувьсгалын хараацайнуудын нэг бөгөөд 1990 оноос хойш улстөрйин амьдралд идэвхтэй оролцон, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж, явснаас гадна 2008-2012 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, 2012-2014 онд Гадаад харилцааны сайд хийж явсан мөн л туршлагатай улстөрч, тууштай төрийн зүтгэлтний нэг билээ.

 

Төстэй хувь заяатай хоёр чухал хүнд оройн зоог барих зуур ярих зүйл багагүй байсан биз ээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж