Э.Анхбаяр П.И.Чайковскийн уралдааны сүүлийн шатанд үлдэв

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Э.Анхбаяр П.И.Чайковскийн уралдааны сүүлийн шатанд үлдэв

Э.Анхбаяр П.И.Чайковскийн уралдааны сүүлийн шатанд үлдэв

П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаан ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод болж байна.

Уралдааны дуучны эрэгтэй төрөлд 30 дуучин багтсанаас Монголын тав, БНСУ 10, ОХУ-аас 11 дуучин оролцож байгаа бөгөөд сүүлийн шатанд өрсөлдөх дуучид тодорлоо.

Монгол Улсын таван дуучнаас шилдэг 20-д Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс болон концертмейстерээр төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нар үлдээд байсан юм. Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болж, тэргүүн байрын төлөө өрсөлдөх сүүлийн шатанд дуучин Э.Анхбаяр үлдлээ. Түүнтэй хамт ОХУ-ын тав, БНСУ, Узбекистан, Грекийн тус бүр нэг дуучид өрсөлдөхөөр болжээ.

Олон улсын томоохон уралдааны шагналтай Э.Анхбаяр маргааш сүүлийн шатанд дуулна. Өдгөө гадаадад ажиллаж байгаа дуурийн дуучин Э.Анхбаярын дуулах эрдмийн багш нь Ардын жүжигчин Б.Жавзандулам юм.

Энэ жилийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаанд Монголын баритон Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Ц.Амарболд болон аргил хоолойт Д.Бат-Эрдэнэ нар оролцсоноос Э.Анхбаяр сүүлийн шатанд үлдлээ.

Төгөлдөр хуурч, Монгол Улсын консерваторын багш Б.Бат-Эрдэнэ шилдэг 20-д багтлаа.

Эх сурвалж: https://tch16.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж