Наадмаар хэд хоног амрах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Наадмаар хэд хоног амрах вэ?

Энэ жилийн наадам амралтын өдрүүдэд тохиож байна. Долдугаар сарын 11,12-ны өдрүүд бямба, ням гаригт тохиож байгаа болохоор нөхөж амрах эсэхийг хүмүүс ихээхэн асууж байна. Энэ талаар албаны зарим эх сурвалжаас тодруулахад “Одоогоор наадмын амралтыг Засгийн газар тухайлан хэлэлцээгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай  хуульд зааснаар бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар  долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар байгаа” гэсэн хариуг өглөө.

Өмнө нь наадмын өдрүүдэд долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  гурав хоног амарч байсныг өнгөрсөн 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр УИХ нэмэлт өөрчлөлт оруулж,  тав хоног болгон нэмсэн юм. Харин энэ жилийн хувьд тохиож буй амралтын өдрийг нөхөж амраах эсэхийг ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэнэ.  

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж