"Бөхчүүдийн дунд Ү.Хүрэлбаатар будилаан хутгачихлаа" | News.MN

"Бөхчүүдийн дунд Ү.Хүрэлбаатар будилаан хутгачихлаа"

"Бөхчүүдийн дунд Ү.Хүрэлбаатар будилаан хутгачихлаа"

"Бөхчүүдийн дунд Ү.Хүрэлбаатар будилаан хутгачихлаа"

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Улсын харцага Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд Бөхийн холбоо болон бөхчүүдийг тойрсон маргаан гарсаар байна. Яагаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахаар болов?

-БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт -1” төслийн хүрээнд 2017-2018 онд тамирчид болон үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Үүнд, 43 бөхөөс барилдааны болон барилдааны бус үед шинжилгээ авахад долоон бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Энэ нь олон улсын дүрмээ баримтлан хуулийн дагуу авсан шинжилгээ юм. Дээрх бөхчүүд 2018 оны тавдугаар сард гомдол гаргасан ч шүүхэд хандсан. Учир нь, эдгээр бөх наадмаас бусад үед допингийн шинжилгээ авахгүй гэсэн заалт байхгүй гэж үздэг. Үнэнийг хэлэхэд манай бөхийн холбоо хоёр болчихсон нь асуудал дагуулаад байна. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар дээрх бөхчүүдийн хариуцагч болон орчихсон юм.

-Одоогийн Бөхийн холбоонд яруу найрагч Ү.Хүрэлбаатар хамааралтай байдаг уу?

-Уг хүн Бөхийн холбоонд ямар ч хамааралгүй байтал будлиантай асуудал үүсгэчихсэн. Асуудал хүндэрлээ. Олон улсын таван хууль дүрэм журам, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу авсан допингийн шинжилгээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч хэрэгсэхгүй болгосон талаар тайлбар хүргүүлсэн. Энэ их асуудалтай болж байна. Энэ асуудлаас болоод таван бөх албан ёсны шинжилгээнд хамрагдсан гээд уучлал хүсээд өргөдөл бичсэн. Бөхчүүдийн гаргасан өргөдлийн дагуу бид бөхийн уламжлал ёсоо дагаад бөхчүүдэд өгсөн шийтгэлийг багасгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан юм. Бөхийн холбооны 15 тэргүүлэгчийн найм нь зөвшөөрсөн бол долоо нь татгалзсан хариу өгч, олонхийн шийдвэрээр таван бөхийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө цуцалж, барилдах эрхийг сэргээсэн. Ийм л асуудал өрнөчихлөө.

-Наадмын сорилго барилдааны үеэр Ч.Санжаадамба аварга нарын бөхчүүд допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн тэмцэл өрнүүлсэн. Мөн бидэнд өгсөн ярилцлагадаа энэ талаар олон жил тэмцэж байгаагаа хэлсэн. Таны хувьд ч допингийн хохирогч болж, дараа нь цолоо авсан. Наадмын сорилго барилдаанд ирсэн бөхчүүдэд энэ талаар тайлбар хэлээгүй юм уу. Барилдах эрх нь сэргээгдлээ гээд Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар барилдах гээд зодог шуудгаа өмсчихсөн байсан. Яагаад ийм асуудал гараад байна вэ?

-Шүүхийн захирамж, шийдвэрийн дагуу барилдуулахаар болсон. 15 тэргүүлэгч олонхийн саналыг дагасан учраас бөхчүүд барилдахаар цахим бүртгэлд хамрагдсан. Бөхийн холбооны тэргүүлэгчдийн Тогтоол гарсан учраас бөхчүүд бүртгэлд хамрагдаж, Бөхийн өргөөндөө ирсэн юм. Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нарыг барилдуулах гэхээр бусад бөхчүүд эсэргүүцсэн. Эцсийн маргаантай асуудал юу вэ гэхээр Монгол бөхөд холбоогүй яруу найрагч Ү.Хүрэлбаатар шүүх дээр очоод энэ хэдэн залуустай эвлэрлийн гэрээ хийчихсэнд байгаа юм. Допингтой холбогдсон асуудалд өршөөлийн талын зүйл байдаг шүү дээ. Чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар энэ асуудалд холбогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан ч 2001 онд дахин тэмцээнд оролцсон. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдэд мэдээлэл хүргээгүйн улмаас ийм асуудал гарсан гэдэг нь ташаа ойлголт юм.

-Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах боломж байгаа юу. Наадмын барилдааны дараа энэ асуудал гардаг. Эдгээр эрх нь сэргээгдсэн таван бөх энэ жилийн наадмаар барилдах уу?

-Бид энэ залуусын мууг үзэх гэсэн юм шиг шүүхийн асуудал дээр заргалдаж яваагүй юм. Хоёр өөр хаягтай Бөхийн холбоог төлөөлөн Ү.Хүрэлбаатар шүүх дээр оччихсон байгаа. Баяр наадмын тухай хуулиар таваас дээш давсан бөхчүүдийг шинжилгээнд хамруулахаар заасан. Харин 2017 онд гарсан Засгийн газрын журам, БСШУСЯ-ны тогтоол, Допингийн эсрэг конвенцид нэгдсэн дүрэм журмаар бол наадмын барилдаанаас бусад явцын үед шинжилгээ авах бүрэн эрх бий. Үүнд ямар нэгэн алдаа гарсан зүйл байхгүй. Энэ талаар БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төвөөс Бөхийн өргөөнд нэгдсэн байдлаар тайлбар өгсөн. Бөхчүүд үүнийг үзсэн учраас дүрмийн дагуу авсан шинжилгээ гэдгийг сайн мэдэж байгаа. Бас хоёр жилээр эрхийг нь хасах гэсэн зүйл байхгүй. Үүнийг бас сайн ойлгох хэрэгтэй. Гол маргаан юун дээр гараад байна вэ гэхээр шүүх дээр Ү.Хүрэлбаатарын хийсэн эвлэрлийн гэрээ гэдэг дээр байгаа юм. Одоо эдгээр таван бөх энэ жилийн баяр наадмаар барилдах эсэхийг Баяр наадмын салбар хороо шийднэ. Өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө бүх аварга барилдуулахгүй гэсэн саналд нэгдсэн.

-Бөхийн хоёр холбоотой болсон мэт харагдаад байдаг. Одоогийн холбоонд бөхчүүдийг барилдуулна, барилдуулахгүй гэсэн шийдвэр бий юу? Холбооны маргаантай асуудал юу болж байна вэ?

-Аль нь зөв холбоо вэ гэдэг нь Захиргааны хэрэг дээр шүүхийн шатанд явж байна. Хоёр холбоог хоёуланг нь түдгэлзүүлчихсэн. Хэн нь үйл ажиллагаа явуулаад байгаа гэдгийг мэдэж байгаа байх. Бөхийн өргөөг хаагдсанаас хойш багагүй асуудал гарсан ч бид ажлаа үргэлжлүүлээд хийгээд явж байна. 20-30 жилийн түүхтэй холбоо нь үйл ажиллагаагаа явуулаад байна. Допингийн асуудалд шүүх орж байгаа үйл явдал дэлхийд байхгүй.

-Төрийн байгууллагын шийдвэр гараад таван бөх барилдах эрхтэй болжээ. Гэтэл үүнийг бөхчүүд эсэргүүцэж байна. Энэ асуудлыг төрийн байгууллага шийдэх ёстой юу, эсвэл бөхчүүд өөрсдөө барилдуулна, барилдуулахгүй гэх ёстой юм уу?

-Хууль журмаа барина. Гэхдээ нийтдээ хууль журмаа барих уу гэдэг асуулт байна. Шүүхийн шийдвэр зөв гарсан бол түүнийг дагаад явна. Харин буруу шийдвэр гарсан бол түүнийг дагахгүй гэх эрх бий. Өнгөрөгч Ням гаригт болсон барилдаан дээр харагдлаа шүү дээ. 256 бөхийг барилдуулах гэтэл бөхчүүд бид допинг хэрэглэсэн бөхчүүдтэй барилдахгүй гээд зогсчихлоо. Энд эсэргүүцэл гарч байна. Хуулийн шийдвэр буруу гарахаар эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр юм. Төрийн бус байгууллага, төрийн байгууллага маш сайн уялдаа холбоотой байж шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Монгол бөх гэдэг бол маш том өв соёл шүү дээ. Үнэндээ нэг яруу найрагч орж ирээд будлиан хутгачихлаа.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах шийдвэрийг цаашид яаж шийдэх вэ. Бөхчүүд болон аваргууд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн үед ард түмэндээ хүндлэгдээд аварга хэмээх эрхэм цол хүртсэн аваргууд энэ асуудлыг өөрчлөх цаг болсон гэдгийг хэлж байна. Энэ долоо хоногт өргөтгөсөн хурал хийж шийдвэрлэнэ.

-Монголд байгаа Допингийн эсрэг үндэсний төв ямар ажил хийж байна вэ?

-Энэ байгууллага Монголын олимпийн хорооны дэргэд байх Допингийн эсрэг үндэсний төв юм. Уг төв тамирчид болон бөхчүүдээс шинжилгээгээ аваад БНСУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулдаг том байгууллага.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн заримынх нь цолыг хураадаг. Гэтэл зарим бөхчүүдийн цолыг хурааахгүй байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Цол хэргэм хураах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг. Зарим бөхөд гурван сарын шийтгэл оногдуулдаг бол заримд нь огт шийтгэл ногдуулдаггүй. Гэтэл хоёр жилээр эрхээ хасуулах бөх гарч байхад цолыг нь хураах ч асуудал байна. Энэ нь тухайн жилдээ ажиллаж буй Баяр наадмын комиссын гишүүдийн гаргаж байгаа шийдвэр байгаад байдаг.

-Энэ шийдвэрийг засч өөрчлөх боломж байна уу. Бөхчүүдээ хамгаалахын тулд Бөхийн холбооноос юу хийж байна вэ?

-Үүнийг засахын тулд Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт хийж байж засах юм. Баяр наадмын тухай хуулиар допинг хэрэглэсэн бөхийг барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, эсвэл цолыг нь хураана гээд заачихсан. Үүнийг УИХ-д суугаа бөхийн төлөөлөл болсон гурван гишүүн гаргаж байж Төрийн эрх байгуулах дээд байгууллагатайгаа хамтран засах хэрэгтэй болоод байна. Тэгэхгүй бол яг ийм алдаа, завхрал гарч байна. Бөхийн холбооны асуудал шүүх дээр явж байгаа учраас бид санал оруулах болоогүй байна. Одоо 1000 гаруй бөх барилдаж байгаа ч тэдэнтэй холбоо нэг бүрчлэн ажиллахад хэцүү. Бидэнд эрэмбэний асуудлаас эхлээд цэгцлэх асуудал байна.

-Допинг хэрэглэсэн бөхчүүд янз бүрийн тайлбар хийж байна. Зарим бөхчүүд эм ууснаа тайлбарлаж байна. Ер нь ямар төрлийн бодис гараад байдаг юм бэ. Үнэхээр тэр ханиад хүрэхээр уудаг анальгин буруутай юу?

-Намайг барилддаг байх үеэс эхэлсэн. Тухайн 2006, 2007 онуудад олон улсын конвенцид нэгдсэн. Наадам болон Цагаан сарын барилдааны үеэр хориотой бодисын талаар мэдээлэл гаргадаг байсан. Одоо нэг ч бичиг үсэг тайлагдаагүй бөх байхгүй. Гар утасгүй бөх гэж байхгүй. Гэтэл бөхчүүд өөрсдөө кофе уугаад, ханиад хүрэхээр нь аналгин уусан гээд байдаг. Үүнийг бөхчүүдийн гэр бүлийн хүмүүс ч идэвхтэй ярьж, бичиж байна. Юу гардаг вэ гэхээр гормон гарч байна. Ерөөсөө булчин масс томруулах тариа гарч байна. Энэ л бөхчүүдээс гарч байна. Түүнээс кофе уугаад, өвчин намдаах түрхлэг түрхээд хориотой бодис гарч байгаа гэх буруу ойлголт өгөөд байна. Тайлбарыг яаж л бол яаж өгнө. Үүнийг бүх бөхөд хэлдэг. Хориотой бодисын талаар тараах материал гардаг. Наадмын өмнө ямар нэгэн эм тариа хэрэглэсэн бол түүнийгээ хэл гэдэг. Энэ тайлбар чинь Таны авралын од болно гэдгийг хэлдэг. Гэтэл наадмын дараа шинжилгээ авахаар нөгөө хориод байсан бодис гарчихдаг.

-Наадмын үеэр найрааны асуудал гардаг. Та бүхэн хяналтын камер хийнэ гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Бөхийн холбоо өөрөө Захиргааны хэрэг дээр маргаантай байгаа болохоор зарим асуудлыг цогцоор нь шийдээд явж чадахгүй байна. Бидний гол зорилго бол холбооны асуудал жигдрээд “Их Эе” хуралдаж чадаад нэг талдаа гарвал Допингтой хатуу тэмцье, найрааны асуудал гээд цэгцлэх зүйлээ хийгээд явах боломжтой. Хэрвээ найрааны асуудал байгаа бол барилдах эрхийг нь таван жил хүртэл хасъя гээд яриад байгаа шүү дээ.

Та Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүний албан тушаалд очоод удаагүй. Гэтэл Таныг ажлаа өгөх нь гэсэн мэдээлэл байна. Та ямар хариулт өгөх вэ? 

-Энэ нээлттэй асуудал. Хэрвээ допинг хэрэглэсэн бөхчүүдийг шийтгэлийн хугацаанаас өмнө барилдана гэхээр маш том асуудалтай тулгарч байна. Би энэ талаар хэлсэн. Хэрвээ допингийг дэмжих юм бол монгол бөх байхгүй болно. Хэн нэгэн мөнгөтэй захирал өөрийнхөө компаний нэрийг гаргахын тулд юу ч биед нь шахаж болно. Бид энэ байдалтай эвлэрч чадахгүй. Хэрвээ ингэж явах юм бол бид ажлаа өгнө. Харин ажлаа өгөхөд хүрвэл Ү.Хүрэлбаатар мэтийн улсад өгч болохгүй. “Гацуурт”-ын Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат гээд холбоог аваад явчих хүмүүс байна. Бид тэдэнд хандана. Аль болох болохгүй зүйлийг нь засчихъя гээд бид яваад байгаа юм. Би ганцаараа биш юм аа. Д.Ганхуяг арслан, И.Доржсамбуу, Д.Рагчаа гарьдууд, Б.Сайнбаяр заан гээд байна. Бид эвлэрээд, чаддаг хүмүүс нь аваад яваасай гэж хүсч байна. Энэ асуудлыг хурдан шийдье гэж бодож байна. Хэрвээ ингээд буруу зөрүү шийдвэр гараад байвал бид холбоонд ажиллах ямар ч хэрэг алга. Тийм болохоор ажлаа өгч болно гэдэгт нэгдээд байна. Энэ долоо хоногт дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат аваргууд болон Л.Чинбат гуайтай уулзана. Л.Чинбатад бид холбоог аваад яваач гэж жилийн өмнө хэлж байсан. Үнэхээр аваад явахад хүрвэл бөхөд хамааралгүй зарим хүмүүсийг холдуулаач гээд байгаа юм.

-Энэ жилийн баяр наадмын үеэр бөхчүүд ногоон дэвжээн дээр суулт зарлана гэсэн мэдээлэл байна. Суулт болохгүй гэсэн баталгаа байгаа юу?

-Бөхчүүдийн эсэргүүцэл илэрхийлэл үйл явц болохгүй гэсэн баталгаа Баяр наадмын зохион байгуулах хорооны салбар хорооны шийдвэрээс хамаарна. Энэ шийдвэр нь миний хэлсэнчлэн Дээд шүүхийн Н.Батзориг шүүгчээс ирэх тайлбар болон Үндэснйи бөхийн холбооны тэргүүлэгчдийн дахин гарах тогтоол байна. Өнгөрөгч долоо хоногт болсон сорилго барилдаан дээр асуудал гарсан нь нэг талдаа сайн хэрэг боллоо. Өмнө нь Төрийн наадам зүүн, баруун аманд гарах асуудлаас болж, 10 минут орчим саатаж байсан. Тухайн үед олон нийт таагүй хүлээж авсан. Тэгэхээр энэ жилийн наадмын үеэр Баяр наадмын зохион байгуулах хороо асуудлыг шийдээд явна.

-Бид таван бөхийн талаар ярилаа. Үнэндээ долоон бөхийн асуудал шүү дээ. Эдгээр бөхчүүдийн шийтгэл ямар түвшинд яваа вэ?

-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-ий үеэр Улсын заан Б.Соронзонболд, Аймгийн арслан Б.Гончигтавхай нараас допингийн шинжилгээ авсан байдаг. Хоёр бөхийн нэг нь шинжилгээ өгч, нөгөө нь өгөөгүй. Холбооноос Б.Гончигтавхайд хоёр жил, Б.Соронзонболдод нэг жил барилдах эрхийг нь хассан гэсэн шийтгэл өгсөн байгаа. Нэг холбоо шийтгэл ногдуулахад нөгөө холбоо нь давхар шийтгэл өгөх боломжгүй. Б.Соронзонболдын шийтгэлийн хугацаа дууссан учир барилдаж эхэлсэн байгаа.

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд шийтгэлийнхээ хугацаанд том барилдаанд барилдаагүй ч орон нутагт очоод барилдах асуудал гардаг. Үүнд шийтгэлийн хугацаа сунгагдах асуудал гарах уу. Уг нь хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан бөх ямар нэгэн барилдаанд барилдах боломжгүй шүү дээ?

-Энэ асуудлыг одоо болох Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ. Хамгийн гол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан барилдуулна гэж бичиг хийгээд өгчихдөг. Манай холбоонд бас тэр бичиг нь ирдэг. Бөхчүүд Төрийн байгууллагын шийдвэр гарсан учраас барилдана гээд орон нутагт болдог барилдаанд очдог. Энэ бол эргэлзээтэй. Гэтэл тэд Бөхийн өргөөнд болох барилдаанд барилдъя гэхээр эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ нь тухайн бөхөөс шалтгаалж байгаа юм. “Увс нуур” дэвжээний барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших барилдсан гэдэг асуудал байгаа юм.

-Допингийн асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн орчин дутмаг байна гэж харж болох уу. Та түрүүн хэлсэн. Бөхчүүд бүх мэдээллийг авч байгаа учраас үүнд эргэлзэх асуудал байхгүй гэсэн шүү дээ?

-Эрх зүйн орчны хувьд дутмаг зүйл байхгүй байна. Наадмын барилдаанаар допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн хувьд өөр өөр шийдвэр гаргаад байна. Үүнийг наадмын зохион байгуулах хорооны гишүүд гаргаад байна. Эдгээр гишүүд нутгархаг үзэл гаргаад байдаг юм уу, нэг л шударга бусаар хандаад байна. Гэтэл хоёр залуугийн цолыг хураах асуудал гаргачихлаа. Заримд нь огт шийтгэл хүлээлгэдэггүй. Энэ бол Баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нөхдүүдийн алдаа. Олон юмны алдаа явсаар байгаад одоо бүр ил гарахаас өөр аргагүй болж байна. Энэ бол муу зүйл биш. Бөх сайжрахын давуу тал гэж харж байна. Тэгш, шударга байх хэрэгтэй. Залуучуудын хөдөлмөрийг шударга үнэлдэг байх хэрэгтэй. Тиймээс хэсэг хүмүүс нөлөөлөл үзүүлээд байж болохгүй. Баяр наадмын хуулинд цол хураах, эсвэл хоёр жилээр барилдах эрхийг нь хасна гэсэн заалт бий. Хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг харуулж байна. Х.Баянмөнх аварга шүүхэд өгсөн. Аль нь ч хэрэгжээгүй шүү дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2019-06-26 77.189.47.177

Doping heregleed barildaj boldog bolj baigaa yum bol bugdeeree heregleed galzuursan buh shig uzvel yaadiin.

Avatar

Shudraga 2019-06-26 202.9.43.27

Баянаа аваргаа: Та мэднэ дээ дэлхийн хаана олон улсын Допингийн шинжилгээг шүүхдэж байсан юм вэ??? Манай шүүх арай дэндэж б\гаа юм биш үү??? Шүүхчид бүр ичигээ байжээ..Нүдний булай…

Avatar

Зочин 2019-06-26 202.9.43.27

Чинбат гэж шуналтаныг дагасан хэдэн бөхөнцөрүүд минь Монгол бөхөө бод….Та нар л эд нараас салчихвал энэ 2 юу юм вэ??? Тэрийг ойлгооч…

Avatar

Иргэн 2019-06-26 202.9.43.27

Ер нь энэ сахалаа дийлэхээ байсан нөхрийг хэн ийш нь чирээд оруулаад ирвээ??? Чинбат гэж шуналаа дийлэхээ б\сан нөхөр хэдэн бор юм харуулчихаад өмнөө түлхээд ард нь ариухан амьтан суугаад байнаа даа???? Баянаа ч яахав тэгэж л байг. Энэ 2 шуналыг л зайлуулчих бөхчүүдээ… Тэгээд л бүх юм цэгцрээд явчихна шүү…

Avatar

Зочин 2019-06-26 66.181.180.15

Сахлаа чирсэн Хүрэлбаатар, монгол бөхийг гутаан хэрүүлийн бузар болгосон Баянмөнх нар үймүүлсэн, талцуулсан, яс хаясан хэвээр байна.Энэ хорчингуудыг монгол бөхийн асуудлаас бүрмөсөн зайлуулаагүй цагт Монгол бөх өөдлөхгүй нь тодоос тод харагдлаа.

Avatar

м 2019-06-26 203.91.115.45

Энэ сахал хүрэлбаатар хүүр чинь түгээмэл төв гэдгийг нэг хүүхнээс ну а нь болоод тэгээд хүчээр булааж авсан хөгийн гар шшүү

Avatar

Иргэн 2019-06-26 202.9.42.171

Бөхчүүдээ: Наад сахалаа дийлэхээ больсон нөхрөө хөөж явуулаач….Сахалаа ч засуулахаасаа залхуурдаг хүн юм хийнэ гэж байх уу???Чинбатын мөнгөөр тоглож б\на даа… Баянаа аваргаа: Наад нөхрөө хөөж явуул. Таны нэрийг гутааж гүйцлээ…

Avatar

Анхбаяр 2019-06-26 203.169.48.146

Би наадмаар бөх үзэхгүй.

Avatar

Хүннү 2019-06-26 202.179.24.53

Энэ нэг балай нөхөр нэрээ боддогүй л юм байх даа. Юу дутлаа гэж бөхчүүдийг хооронд нь муудалцуулаад байгаа юм. Хэдэн сайхан дууны үг зохиогоод явхад яагааад болохгүй гэж. Ажил нь багадаад байгаа юм уу. Тийм явж төмөр зам тавилц. Ер нь хийх юмгүй хүн амьтны хооронд яс хаясан нөхдүүдээр ахиухан ажил хийлгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-26 122.201.22.181

Эхнэрээ өөрийнхөө оронд шоронд суулгасан хүнээс ямар юм гарах нь ойлгомжтой

Avatar

Хахаха 2019-06-26 108.170.182.183

Шүүгч ч, бөхчүүд ч Яруу найрагчаар уран панаалдуулсан байнашдээ. Аргагүй л махан толгой юмаа.

Avatar

М 2019-06-26 103.229.120.32

Улсын баяраар цолгүй залуучууд хүүхдүүд барилдуулбал үзэх юмтай сайхан наадам болно

Avatar

М 2019-06-26 212.115.114.186

Энэ тэнэг бацаан орон гаран юм ярьжээ

Avatar

CCC 2019-06-26 66.181.161.53

CHINBATAD HOLBOOG OGCH BOLOHGUI

Avatar

Зочин 2019-06-26 103.17.38.62

Uv soyol ntr gen. Ene heden mahan tolgoitoi, guzeegee unjuulsan, naad zahiin es zui baihgu yumnuudiin heruuliig bitii end tend avch irj olon niitiin heruul bolgood bai, taarsan yumnuud ni uzeel yvdiim baigaa biz tendee. Stressdeh yum mundsiim shig ed nariin heruul bas yu be

Avatar

Зочин 2019-06-26 202.21.108.183

Унасан бөх нь допингтой бөхөд уначихлаа гээд л бөөн маргаан болно доо.

Avatar

зочин 2019-06-26 59.153.115.128

МУУ МААНАГ ТЭНЭГ, МАХАН ТОЛГОЙТ БӨХЧҮҮДЭД ЮУН ХУУЛЬ ДҮРЭМ ХОЛБОО ЭНЭ ТЭР ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ. МУУ МУЛГУУНУУД УРАЛДААН ТЭМЦЭЭН БОЛВОЛ ОЧООД Л БАХАН БИЕЭЭРЭЭ ОРОЛЦВОЛ БОЛОО БИШ ҮҮ

Avatar

333 2019-06-26 103.14.38.144

бөхийн амьдралыг бөх хүн л илүү ойлгоно шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.18

Сахлаа чирсэн зөнөсөн ухна

Avatar

Zochin 2019-06-26 122.201.31.172

Uuriinhu buruug busadru heldeg uudgui l eriin shinjde.

Avatar

Зочин 2019-06-26 202.179.27.72

sukhbat, sumyabazar, erhembayar, ragchaa nariiin tsoliig huraaya. ed nar chin doping hereglesen geed zugeer ungursen sh dee.

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.53

ragchaa garid tsoloo huraalgaad daraa jil garid bolson. sukhbat bol yamar ch shiitgelgui ongorson

Avatar

Зочин 2019-06-26 64.119.16.137

Teneg buhchuuded bair mashin uguhiig boliulah hetegtei unetei beleg ugdug uchraas buhchuud bur usan teneg bolood buun budilaantai uld

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.18

Бөхийн холбооноос хол байх ёстой хүмүүс бол шунал Чинбат сахалаа чирсэн Ухна хүрлээ допинг с үхбат нар

Avatar

sss 2019-06-26 202.126.88.57

7 даваагүй заан байх уу

Avatar

Зочин 2019-06-26 66.181.161.53

bna dopingtoi bohod horhirson bol mal min

Avatar

зочин 2019-06-26 59.153.114.56

Хүрэлбаатарын оронд бөхийн дасгалжуулагч эсвэл засуул нь амьд байхаа

Avatar

ДЭМЖИГЧ 2019-06-26 59.153.114.99

Хүрэлбаатар гуай тэр хэдэн шүлэг мүлэг шиг юмаа л оролдохгүй дээ, юун бөх вэ? Ямар мэргэжлийн зөвлөгч юм уу, дэмий зүйл рүү савсагнахаа л больчих. Ёстой л эсгий хийх газарт шаазгай хэрэггүй гэдэг үг тохирч бна танд. Монголын бөхчүүд эв нэгдэлтэй, эрхэм хүмүүс байгаасай, та нарын ур ухаан, уран барилдааныг монгол түмэн маань хүсэн хүлээж бдаг шүү.Амжилт.

Avatar

> 2019-06-26 49.0.212.241

"Эсгий хийх газар нохой хэрэггүй" буюу зарим нутагт "Үхэр а**х газар нохой хэрэггүй" гэдэг

Avatar

Төрбат 2019-06-26 202.55.188.35

Хүрэлбаатар гэж сахалтай байцааг хөөж явуулаач. Эсгий хийх газар энэ шазда хэрэггүй

Avatar

Допингийн эсрэг 2019-06-26 66.181.181.55

Өөрийн хийсэн хэргээ эхнэртээ үүрүүлж шоронд оруулдаг Ү.Хүрэлбаатар гэж эр хүн үү гэж асуудаг би бол энэ хүн мөн үү гэж асууж байна. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр монгол үндэсний бөхийн холбоонд Чинбат,Хүрэлбаатар 2 бол бүр хэрэггүй. Магалжав заан минь шантарч болохгүй шүү

Avatar

Зочин 2019-06-26 66.181.168.81

Улсын заан Магалжав шүү

Avatar

Зочин 2019-06-26 112.72.12.4

ЭНЭ ХҮРЭЛБААТАР ГЭГЧ ЗӨНӨГ ХАР ХҮНИЙ ӨМНӨӨС ШАР ХҮН ГЭГЧЭЭР ЮУ Ч ВЭ ДЭЭ. ХАМАГ ЮМ НЬ АМАНДАА ОРСОН ХОРОЛМАА

Avatar

иргэн 2019-06-26 202.179.24.129

Холион бантан хутгаж Ашиг хонжоо харж бусдыг Эвдрэлцүүлж явдаг Хүрэлбаатар мэт шиг Этгээдүүд их болжээ Хүрэлбаатар ер нь МҮБ-д ямар хамааралтай гэж ингэж Үймүүлж Хор хутгаж явна вэ Нас намбандаа байж чадахгүй буруу Зөнөж Шуналын гал нь асаж байж ядаж Хэрүүл уруул хийж явдаг ёстой Хөгийн н**ш юм даа

Avatar

Болдоо 2019-06-26 202.21.109.47

Санжаа аваргыг дэмжиж байнаа.

Avatar

Санаа зовогч 2019-06-26 202.21.115.242

Наад Говьалтай аймгийн Төгрөг сумын харьяат Үржингийн Хүрэлаатар чинь ёстой бүтэхгүй үдүүлэг этгээд шүү. Тэнд ажилах гэсэн уул уурхайн компаниудаас мөнгө шантаажилна хор найруулна хов хутгана .. цааш нь бичихүү яахуу

Avatar

зочин 2019-06-26 103.57.94.174

сахалын шатаанаа

Avatar

Зочин 2019-06-26 66.181.178.58

зөв бичвэл: сахалыг нь шатаа! гэж бичнэ шүү дээ хөө.

Avatar

зочин 2019-06-26 66.181.166.196

энэ сэтгүүлчид битгий ингэж дундуур нь орж хор хутгаад байгаач, зүгээр л хаячихгүй захиалга энэ тэрээр янз бүрийн юм бичээд даарин дээр нь давс нэмээд байх юм, бөх сэтгүүлч хоёрт нэг нийтлэг юм байгаа нь хэрүүлд нугасгүй юм аа

Avatar

Зочин 2019-06-26 59.153.114.184

ХУУЛЬ ТОГТООМЖООС ДЭЭГҮҮР ЭРХ МЭДЭЛТЭЙ ШҮҮГЧ БАЙГААД Л АСУУДАЛ НЬ БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2019-06-26 202.21.107.86

evlerliin geree gedeg ni davj zaaldah erhgui boldog um. omhii nairagch chini teriig bas tootsoolchij. barildah geed irvel taarsan boh ni barildahgui bh heregtei. tegvel ter dopingchid yaj ch chadahgui.

Avatar

Иргэн 2019-06-26 202.9.42.195

Их зөв хүүхэд юм даа. Ийм амархан бууж өгч болохгүй шүү… Ийм заваан зүйлыг засахын төлөө сайн явах хэрэгтэй.. Хэрэв өгөх болвол Хүрэлбаатар, Чинбат нарыг бөхөнд хамааралгүй шуналын туламуудуд өгч болохгүй шүү Наадуул чинь Монгол бөхийг сүйрүүлэнэ шүү……

Avatar

Зочин 2019-06-26 66.181.178.58

Ард нь шуналт аврага байгаа л болов уу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж